Монгол хүний биед нэг цагийн зөрүү нөлөөлнө гэвэл эндүүрэл

Л.Бямбажав
2023/03/22

Ухраагаад удсан цагийг урагшлуулах санал гарч, яамдуудаас саналыг нь авч байна. Гэвч өнөөх л шийдвэр бүрийн араас, яригдаж буй асуудал бүрийн хойно талцаж, хуваагдаж, дэмжинэ, дэмжихгүй гэдгээрээ мөн л хоёр хуваагдаж эхлэв.

2017 оноос өмнө “Зуны цагийн тоололд шилжиж”, жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн  бямба гаригийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.

Угтаа цаг урагшлуулснаар эдийн засагт үзүүлэх үр өгөөжөөс эхлээд гэр бүл, хувийн амьдралдаа зарцуулах цаг гарах зэрэг олон давуу талтай. Монголчууд эртнээс гэрийн тооноор тусах нарны гэрлээр цагаа баримжаалан өдөр тутмын ажил хөдөлмөрөө зохион байгуулах, мал сүрэг бэлчээх, хотлуулах, услах, хужирлах зэрэг ажлаа амжуулж ирсэн. Гэтэл орчин үед нар, сараа дагаж амьдрахаас илүүтэй биеийн амрыг харах нь илүүтэй болжээ.

Хуучин босдог цагаасаа нэг цаг дутуу унтвал эрүүл мэнд маань сүйдэж, цаашлаад хүүхдийн хичээл сургуульд сөргөөр нөлөөлнө гэж салбарынх нь сайдаас эхлээд шүүмжлэл дагуулав. Хэрэв үнэхээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байсан бол хуучин цагийн хүмүүс өвчний үүр болж, хүүхэд багачууд нь сурлагын амжилтгүй байх байсан бололтой. Гэтэл харин ч эсрэгээрээ ажил, амьдралын хэмнэлээ нарны гэрлээрээ зохицуулж ирсэн Монголчуудын хуучин дадлыг буцаан сэргээх нь муу зүйл огт огт биш юм. Хамгийн их унтаж, амардаг мөн хамгийн их баяр олонтой улс манайхаас цөөхөн. Гадны ихэнх оронд иргэд нь өглөө эртлэн босч энэ хэрээр ихийг амжуулдаг. Австралид гэхэд өглөөний зургаан цаг манайхаар үдийн 11 цаг мэт ид ажил, амьдрал нь буцалж байдаг. Харин манайд үдийн 11 цагт дөнгөж өглөөний амьдрал эхлэх нь хэвийн үзэгдэл болжээ.

Үйлчилгээний газруудын онгойх цаг нь хүртэл тэр хэрээр хойшилж, өдөр дундаас жигдэрнэ. Өглөө эртлэн босдог хүмүүст орж үйлчлүүлэх өглөөний газар хуруу дарам цөөхөн. Ийн орой өглөө нь эхэлсэн хүмүүс шөнөжин ажиллах нь ойлгомжтой.

Эцэг эхийнх нь зөв дадал хүүхдүүдэд  нь шууд хамааралтай. Хүүхдээ эрт унтуулж, амраадаг дадал болсон хүмүүст зуны цагийн хуваарьт шилжих нь ямар ч асуудалгүй. Хүүхдээ ч орой унтуулдаг, өөрсдөө ч орой амардаг эцэг эхчүүдийн хувьд нэг цаг илүү унтах нь мэдээж чухал. Тэгж дадал болгосон хүүхдээсээ сурлагын амжилт нэхээд ч хэрэггүй. Дээрх жишээ татсан Австрали улсад оройн цагаар гадуур хүүхдээ дагуулж явах нь сонин үзэгдэл. Бараг хүүхдээ дагуулж явбал цагдаа дуудах нь энүүхэнд. Учир нь тухайн улсын соёл нь ялангуяа бага насны хүүхдийг шөнө оройн цагаар гадуур авч явдаггүй, эрт амраадагтай холбоотой.

Манайд өглөөний хамаг сайхан цагийг унтаж өнгөрөөх нь зөв бололтой, зарим хүний хувьд. Урин дулаан цагт хамаг бүтээн байгуулалтын ажлаа амжуулдаг манайх шиг улсад зуны өглөөний эрт цагийг ашиглаж эрт гэгээтэйд тарж бусад ажлаа амжуулдаг байвал улсын, хувийн гэлтгүй хүн бүрд л хэрэгтэй.  

      Уруудах хүн унтах идэх, өөдлөх хүн сэрэх, санах гэдэг үгийг зүгээр ч нэг гараагүй биз ээ.

Хэрэв зээ, цаг урагшлахаар эрүүл мэнд муудаж, ахмадын даралт ихсээд сүйд болдог байсан бол эртэч хүн бүр өнөөдөр эрүүл мэндийн асуудалтай болчихсон байх ёстой. Жил бүр өвөл зуны цагийн хуваарьт шилждэг гадны орнуудад дундаж наслалт өндөр байдаг нь амьдралын идэвх, зөв дадал, зуршилтай нь  холбоотой гэсэн судалгаа гарсан байдаг. Гадагшаа бид өчнөөн л явж, тэр бүр цагийн зөрүүнд ороход эрүүл мэндээрээ муудсан юм алга. Монголчуудын бие ямар ч юманд хамгийн сайн зохицдог, ганц цагийн зөрүүнд өртөнө гэвэл эндүүрэл.

Цагийг өөрчилснөөр хүний биед гарах эерэг өөрчлөлтийн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн өгсөн мэдээллээр  “Хүмүүс сэрүүн байхынхаа ихэнх хэсгийг өдрийн гэрэлд өнгөрөөх боломжтой болж, байгалийн гэрлийг зүй зохистой ашиглах боломж гардаг. Энэхүү боломжийг үр дүнтэй ашигласнаар хэд хэдэн эерэг нөлөөтэй байдаг:

  • Өндөр сэдлийг бий болгож,
  • Амьдралын идэвх нэмэгдэж,
  • Сэтгэлийн хямралд өртөх эрсдэл багасдаг" гэжээ. 

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ долоо хоног хичээллээд эхэлнэ. Энэ амралтын хугацаанд нь зуны цагийн тоололд шилжвэл хүүхдүүд нэг цагийн зөрүүнд дасчих боломжтой хамгийн зөв цаг үе нь таарч байна. 


19
angry
1
care
6
haha
35
liked
3
love
5
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 10 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 10 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 10 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 15 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 15 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27