Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо

О.Шүрэнцэцэг
2023/03/21

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон холбогдох Байнгын хороодын дарга нар өнөөдөр (2023.03.21) Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, энэ хуулийг улс орны нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан, бодит амьдралд нийцүүлэн боловсруулж, батлах шаардлагатайг онцгойлон сануулав. Бид хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүд ярьж, хувийн хэвшлээ дэмжих бодлого баримталдаг хэдий ч үнэн хэрэгтээ ажиллах хүчин, мэдлэг, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна. Энэ бол боловсролын асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг сануулж буй хэрэг юм гэлээ. Тэрбээр, Боловсролын ерөнхий хуулиар боловсрол, сургалтын бүхий л түвшин, ялгаатай байдлыг нягт уялдуулан зохицуулах учиртайг дурдаж, эдийн засаг, нийгэм, санхүүгийн бүхий л арга хэрэгслээр боловсролыг дэмжих эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв.

Боловсролын багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх нийт долоон ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм. Эдгээр ажлын хэсгүүд 29 удаа, ажлын дэд хэсгүүд 58 удаа хуралдаж Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн сургуулийн өмнөх ба ерөнхий, дээд, хүмүүнлэгийн, мэргэжлийн боловсрол, судалгааны их сургуулийн зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг танилцууллаа. Тус Байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийт 26, Улсын Их Хурлын гишүүд 16 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслөөр 75, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслөөр зургаан зарчмын зөрүүтэй санал хурааж, харилцан нийцлийг ханган боловсруулах ажил хийгдэж байна.

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзалтад танилцуулга хийж, ерөнхий боловсролын сургалт академик мэдлэгт суурилсан хөтөлбөрөөр явагдаж байгаагаас сурагчдын сурах сонирхол анги ахих тусам буурч буйг мэдээллээ. Үүнээс болж дээд болон мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчид ихэнхдээ нийгмийн шинжлэх ухааны мэргэжлийг сонгож, улмаар ажилгүйчүүдийн эгнээнд шилжих явдал их байгаа юм. Иймд сургалтын бүх түвшний хөтөлбөрийг шинэчлэх, өөр хооронд нь уялдуулах асуудлыг хуулийн төсөлд тусгаад байна. Мөн боловсролын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, үр өгөөжийг нарийвчлан тооцох, нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, үр дүнд чиглүүлж, чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг чиглүүлж буйг дурдав. Түүнчлэн, багш бэлтгэх, тэдний хөдөлмөр, бүтээмжийг үнэлэхтэй холбоотой харилцааг шилжилтийн үед босоо удирдлагаар авч явах, цахим шилжилтийг цаг алдалгүй хийх зэрэг бодлогын зорилтуудыг дурдаж, Боловсролын ерөнхий хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд оруулж буй зарчмын өөрчлөлт, шинэчлэлтийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.

Улсын Их Хурлын байнгын хорооны хуралдаануудаар ирэх долоо хоногт Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 6 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 7 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 9 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21