Д.Мөнх-Эрдэнийг хорьсон үндэслэл

О.Шүрэнцэцэг
2023/03/21

Д.Мөнх-Эрдэнийг өчигдөр дахин цагдан хорьсон. Шүүхээс түүнийг цагдан хорьсон асуудалтай холбогдуулан дараах мэдээллийг гаргажээ. 

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 2023.03.15-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж тодорхой төрлийн хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2023.03.17-ны өдөр гаргасан прокурорын гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэг хийхэд урьд эрүүгийн 2201000460010 дугаартай Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарын нэр бүхий 5 шүүгдэгчдэд холбогдох хэрэгт тэдний гэм буруутай эсэх асуудлыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр 2023.03.10-ны өдөр болсон /үндсэн/ шүүх хуралдаан шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдөөс шалтгаалсан нөхцөл байдлын улмаас явагдах боломжгүйд хүрч тухайн шүүх хуралдааныг 2023.04.04-ний өдөр хийхээр товлон хойшлуулж, уг шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нэгэнтээ хүчин төгөлдөр байхад шүүгдэгч талаас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан, мөн тухайн хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлэсэн зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-т: Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2 /тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх/, 1.3 /хязгаарлалт тогтоох/, 1.5 /цагдан хорих/ таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж нэрлэн зааж хуульчилж өгчээ.

 Эндээс үзэхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед...санал, хүсэлт шүүхэд гаргаж болно гэсэн эрх олгосон заалт байхгүй болно.

 Хуулийн дээрх заалт нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын үе шатанд байгаа өөрөөр хэлбэл шүүхээс өмнөх үе шатанд хэрэг нь шалгагдаж, хянагдаж байгаа хэргийн оролцогчид тодруулбал сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорын эдлэх эрх, боломжийг нарийвчлан зохицуулсан заалт бөгөөд нэгэнтээ прокурорын хяналтын шатнаас тухайн хүн, хуулийн этгээдийн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч зэрэг хэргийн оролцогчдын тухайд дээр дурдсан санал, хүсэлтийг зөвхөн анхан шатны...журмаар хэрэг хянан шийдвэрлэх /үндсэн/ шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх эрх, боломж нь нээлттэй, бусад үед тодруулбал өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж дараагийн шүүх хуралдааныг товлон зарласан цаг хугацааны дотор санал, хүсэлт, гомдол гаргаж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх /үндсэн/ шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлүүлэх эрх, боломж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хаалттай юм.

 Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 2023.03.20-ны өдрөөс эхлэн 2023.04.04-ний өдрийг хүртэл өөрөөр хэлбэл анхан шатны журмаар тухайн холбогдсон гэмт хэргүүддээ гэм буруутай эсэх асуудлыг нь шүүхээс эцэслэн хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хүртэл урьд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно. 

 


17
angry
1
care
1
haha
5
liked
0
love
0
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 4 цагийн өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 5 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 7 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 7 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 9 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 9 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 10 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 10 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 10 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 10 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 20 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа Өчигдөр
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Өчигдөр
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр