С.Чинзориг: Эмийн үнэ 40 хувиар нэмэгдсэн байна, эмийн сангуудад шалгалт хийж эхэлсэн

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Эмийн чанар болон үнийн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос тодрууллаа.

-Эмийн чанар болон үнийн асуудал дээр хамтарсан ажлын хэсгээс шалгалт хийж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Шалгалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

 -Өнөөдөр эм ханган нийлүүлэлтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Эмийн үнэ өндөр, чанарын шаардлага хангахгүй байна гэдэг асуудал яригддаг. Энэ асуудлаар ярилцъя гэдэг байдлаар өнөөдрийн уулзалт болсон. Ирэх долоо хоногоос Засгийн газарт эм ханган нийлүүлэлтийн асуудлаа танилцуулахаар төлөвлөж байна. Шадар сайдтай хамтарсан тушаал гаргаад ШӨХТГ, Эрүүл мэндийн яам, Эмийн агентлаг хамтарсан ажлын хэсэг гарсан. Эмийн үнийн өсөлт, чанартай холбоотой асуудалд шалгалт хийх ажил энэ долоо хоногт эхэлж байгаа. Энэ шалгалтын дүн гарахаар эмийн үнийн өсөлт, чанартай холбоотой асуудал бодитой болох байх.

-Таны авсан мэдээллээр эмийн үнэ хэдэн хувь өссөн бэ, иргэдийн шүүмжлэл их байгаа шүү дээ?

-Ковидын нөхцөл байдлаас болоод зөвхөн эмийн үнэ гэлтгүй бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлттэй байна шүү дээ. Инфляцийн түвшин орчим хувьтай байж байгаад 12 болж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн түүн дотроо эм тарианы үнийн өсөлт өндөр байна. Би статистикийн мэдээ авч үзсэн. Нэг жилийн дотор эм тарианы үнэ 40 хувиар өссөн гэсэн судалгаа гарсан байна лээ. 2021, 2022 онд ковидын нөхцөл байдалтай, валютын ханшийн өсөлттэй холбоотой тээврийн зардал өссөн гэхчлэн маш олон зүйл нөлөөлж байгаа байх. Цаашид эмийн үнийг буулгах ямар арга байх уу, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж шийдэх гэхчлэн олон асуудлууд байна. Эм ханган нийлүүлэлтийн байгууллагуудтай энэ асуудлаар ярилцаж байна.

-Шалгалт хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Энэ долоо хоногоос эхэлж байгаа. Бараг сар орчим үргэлжлэх байх.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18