А.Адъяасүрэн: Би нүүрсний хулгайд холбогдоогүй, дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсний шинж биш

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс нүүрс тээврийн асуудлаар шалгагдаж байгаа асуудлаар нь тодрууллаа.

-АТГ-аас яллагдагчаар татсан гэж мэдээлсэн хүмүүсийн дунд таны нэр байгаа?

-Нүүрсний хэрэг гэдгийг сэтгүүлчид тодорхой мэдээлэлтэй байж зарламаар байна. Нүүрсний хэрэг дээр холбоогүй гэж АТГ-аас дүгнэлт гарсан байгаа. Миний бодлоор сүүлийн гурван сар ард түмний боломжийг хулгайлсан, нүүрс хулгайлсан улстөрчдийг зарла гэж байгаа. Миний хувьд нүүрний асуудалд огт холбоогүй. Авлигал өгөх гэдэг зүйл анги байгааг мэдэж байгаа. Энэ бол намайг улс төрд орохоос өмнө иргэн А.Адъяасүрэн байхаас цоллож эхэлсэн. Ийм л хэрэг байгаа. Шалгуулж байгаа. Тодорхой хугацаа өнгөрөхөд мэдээллүүдийг өгнө. Тэрнээс биш нүүрс ямар нэг байдлаар хулгайлсан гэдгээр би буруутгагдаагүй.


-Өнгөрсөн хугацаанд таны хамаарал бүхий хэдэн машин нүүрс тээвэрт явж байгаа вэ?

-Явахгүй байгаа. Би хамаарал бүхий байхдаа нүүрс тээврийн бизнес эрхэлдэг байсан нь үнэн. Авлигал өгөх гэдэг үндэслэлээр шалгуулж байгаа. Би та нараас нэг зүйл хүсмээр байна. Манай сэтгүүлчид мэдээллээ үнэн зөвийг нь олох нь зөв. 

2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үеэс эхлээд л энэ асуудал яригдсан. Байж байгаад л ингээд сэргэдэг. Холбоо хамааралгүй нь хаагддаг. Хэний ямар эрх ашгийг хөндөөд одоо намайг ийм асуудалтай холбоод байгааг би сайн ойлгохгүй л байна. Гэхдээ чимээгүй байна гэдэг бол хүлээн зөвшөөрсний шинж биш. Хууль шүүхийн байгууллага ажлаа хийг. Би саад учруулахгүй байгаа. АТГ-ын дуудсан үед нь очиж мэдүүлгээ өгсөн. Монголын төрд, хууль шүүхийн байгууллагад шударгаар ажиллаж байгаа албан хаагчид бий гэдэгт итгэж байна.

-Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон гэх үндэслэлээр шалгаж байгаа гэж ойлгосон. Та шууд бусаар оролцсон гэсэн үг үү?

 -Тэрийг цаг хугацаа харуулах байх. Би бол чимээгүй шалгуулаад л явж байгаа. Хууль шүүхийн өмнө бүх хүмүүс адил тэгш эрхтэй. Саад тотгор хийсэн юм алга.

-Гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүйгээр шалгуулаад явна гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар миний нэрийг оруулж ирээгүй л байна.


6
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18