Д.Амарбаясгалан: Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнийг чөлөөлөх эсэх асуудал ЗГ-т хамаарагдахгүй

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Оюутолгойн далд уурхайн олборлолтын нээлтийн өдөр /2023-03-13/нд Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандиас тус компанийн ТУЗ-д олон жил ажилласан, цаашид ажлаа өгөх бодол байгаа юу? гэсэн манай сэтгүүлчийн асуултад

Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди :

Тэр тийм чухал уу? Тэрийг надаас биш, Засгийн газраас л асуух хэрэгтэй дээ. Би ажлаа хийж байна. Үүргээ гүйцэтгэж байна. Бидний нэн тэргүүний үүрэг бол Монгол улсын Монголын талын эрх ашгийг хамгаалах, Монголчуудад аль болох илүү боломжийг олгохын төлөө хичээж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ бид хэрэгжүүлж байгаа гэж үзэж байгаа. 

Тэгвэл уг хариултынх нь дагуу Оюутолгойн ТУЗ-д олон жил ажиллаж байгаа Н.Багабанди гуайг чөлөөлөх асуудал хөндөгдөх үү гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

Оюутолгой компанийг Монгол Улсын Засгийн газар шууд удирдаж байгаа мэтээр асуусаар ирсэн. Ер нь бол Эрдэнэс Монгол компанийн дүрэмд өөрчлөлт оруулаад Эрдэнэс Монгол нэгдэл болгосон. Эрдэнэс Монгол компанийн харьяанд Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байгаа. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч компанитай шууд харилцдаг байх асуудал зохимжгүй гэдэг нь тодорхой болж байгаа. Жишээ нь: Эрдэнэс Монгол компанийн дүрмийн өөрчлөлтийг хийгээд цэвэр хөрөнгө оруулалт, менежментийн компани болгож өөрчилснөөр энэ оноос эхлээд, дотоодын тодорхой төслүүдийг өөрсдөө шууд санхүүжүүлээд хөрөнгө оруулаад хийгээд явах боломжийг бүрдүүлсэн. Өмнө нь бол Гашуунсухайт авто замын 30 тэрбум төгрөгийн санхүүжилтээр цалингаа тавиад, гадны хөрөнгө оруулагчдын гарыг хардаг байсан Эрдэнэс Монгол компани энэ оноос эхлээд эргэлтийн баланс нь 210 тэрбумаас эхэлж байгаа. Харьяанд байгаа бусад компаниудаас менежментийн төлбөр авч байгаа. Тэр хуримтлагдсан төлбөрөөр Монгол Улсад ач холбогдолтой, ашигтай, стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх, урьдчилсан хайгуул судалгааг хийх, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зардал мөнгийг өөрсдөө гаргах боломжтой болж байгаа.

"Бид 4,5-р сард төрийн өмчийн компаниудын хүрээнд томоохон өөрчлөлтийг эхлүүлнэ" 

Эрдэнэс Монгол, Рио тинто гэсэн хоёр талын 34 болон 66 хувийг эзэмшиж байгаа компаниудын хувьд энэ асуудлууд яригдаж байх ёстой. 

Энэ асуудлаар би Эрдэнэс Монгол компанийг албан ёсоор Төлөөлөн удирдах гишүүд хэзээ солигдох, хэн хэн байх, цаашдаа ТУЗ-ийн ямар шаардлага, шалгуур тавин ажиллаж байх вэ? гэдгээр мэдээлэл өгүүлэх чиглэл өгье. 

Хоёр долоо хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчийн компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хараат бусаар сонгон шалгаруулах журам батлагдсан. Мөн дээрээс нь төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа ажилтан албан хаагчдыг ажилд авах сонгон шалгаруулалтын нийтлэг журам батлагдсан. Бид 4,5-р сард төрийн өмчийн компаниудын хүрээнд томоохон өөрчлөлтийг эхлүүлнэ" гэлээ. 



9
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18