Н.Багабанди: Оюутолгойгоос Монголчууд хэзээ ногдол ашиг хүртэх нь тодорхойгүй байгаа

О.Шүрэнцэцэг
2023/03/13

Оюу толгой төслийн гүний уурхайн олборлолт албан ёсоор өнөөдөр эхлэв. Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг Н.Багабандиас зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр “Өнөөдрийн та бүгдийн оролцсон арга хэмжээ Монгол улсын Засгийн газрын аж үйлдвэрийн шинэ сэргэлтийн гарааны нэг нөхцөл болж байгаагаараа цаашдын бидний амьдралд сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Гүний уурхайгаас 30 мянган тонн олборлоно. Цаашдаа Аажим аажмаар нэмэгдээд явна. Өөрөөр хэлбэл 100 мянга хүргэх зорилт тавьсан. Цаашдаа 2030 он гэхэд 95 мянган тоон хүдэр олборлоход, төслийн хүчин чадалдаа очно. Тэр үед монголчуудын хүсэн хүлээсэн Оюутолгойн уурхайгаас ард түмэнд хүртээмжтэй ашиг бодогдох тэр хүртээмж нээгдэнэ гэж харж байна.

Өнөөдрийн арга хэмжээг харахад сайхан арга хэмжээ боллоо гэж харж байна. Монгол улсын Ерөнхий сайд , УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд оролцлоо. Оюутолгойн асуудлаар Монгол улсын Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэх , гэрээ хэлэлцээ, зохион байгуулалтын олон арга хэмжээг гаргаж, бодлогын шийдвэрийг гаргаж цаашдаа энэ нь Оюутолгойн хэвийн үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэхэд том түлхэц болно гэж харж байна.

Бид нарын нэн тэргүүний үүрэг бол энэ төслийн үр ашгийг дээшлүүлэх, Монгол улсад ашигтай болгох, Монголын ард түмэнд хүртээмжтэй байх энэ бодлогын хүрээнд ажиллаж байгаа. Оюутолгойн ажиллагчдын 20 мянган гаруй хүн ажиллаж байна. 97 хувь нь Монгол залуучууд байна. Олон компаниуд тэр дотроо Өмнөговь аймгийн Ханбогд сумын ойролцоо сумдууд, аж ахуй эрхлэгчид Оюутолгойд ханган нийлүүлэлт хийж, бизнесээ хөл дээр нь босгож байна.

Оюу толгой зөвхөн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг гэж ойлгож болохгүй.  Оюу толгой бол ирээдүйн монголын уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчин, инженер техникийн ажилчид өсөж хөгжих, боловсрох, боловсон хүчний дархны газар болж хөгжиж байна.

Ногдол ашгийг тараахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Оюутолгойг компани хэрэгжиж байгаа суурь гэрээнүүд цаашдаа боловсронгуй болгох ёстой. Цаашдаа цаг хугацаагаа тооцох ёстой. Төслийнхөө хүчин чадалд хүргэх ёстой. Өр зээлээ төлж дуусна. Ингээд ногдол ашиг тараах асуудал яригдана.

Монгол улсын Засгийн газраас Рио Тинто компанитай хийсэн хэлэлцээрийн үр дүнд монголын талын 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларыг хүчингүй болгосон, үүнийг дагаад үүсэж болзошгүй нөхцөл үүсээд байсан 22 тэрбум ам.долларын өр дагаад хүчингүй болж байна.

Сэтгүүлч: Уучлаарай.
Та Оюутолгойн ТУЗ-д олон жил ажиллаж байна, ажлаа өгөх цаг нь болоогүй юу?

Н.Багабанди: Тэр тийм чухал уу. Энийг Засгийн газраас л асуух хэрэгтэй. Надаас биш. Би ажлаа хийж байна, үүргээ гүйцэтгэж байна.
Би сая хэллээ шүү дээ. Бидний нэн тэргүүний үүрэг бол Монгол талын эрх ашгийг хамгаалах, Монголчуудаа аль болох илүү боломжийг олгоход хичээж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ бид хэрэгжүүлж байгаа гэж үзэж байна.


58
angry
1
care
6
haha
3
liked
3
love
6
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 15 минутын өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 13 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 16 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 17 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 19 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 19 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 19 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 20 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 21 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 23 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 23 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр