Их цэвэрлэгээний явцад 20,000 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэжээ

Ц.Цэрэнбадам
2023/03/10

Их цэвэрлэгээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоо хоногийн турш үргэлжиллээ. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа:  "Өнгөрсөн долоо хоногт айл өрх, аж ахуйн нэгжүүдийн 20,000 тонн хог хаягдлыг давхардсан тоогоор 914 машинаар 5,000 удаагийн рейсээр тээвэрлэн, төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн. Ингэхдээ авто замд ачаалал үүсгэхгүйн тулд шөнийн цагаар тээвэрлэсэн. Мөн түгжрэл үүсдэг, ачаалал ихтэй замын цэвэрлэгээг шөнийн цагаар хийх горимд орсон.

Эзэнгүй муур, нохойн асуудал хөндөгдөж байгаа. Зургаан дүүрэгт энэ сарын 4-9-нд эзэнгүй 1,035 муур, нохойг устгасан. Энэ ажил тогтмол явагддаг" гэсэн юм. 

Мөн их цэвэрлэгээний хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд үйлчилгээнд явж буй автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал, цэвэрлэгээ хийсэн байна. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс өгсөн мэдээллээр, энэ долоо хоногт 2,078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийж, 188 автобусны суудлын бүрээсийг сольсон байна.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн  өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18