БНТУ-ын Элчин сайдын яамнаас талархал илэрхийллээ

Ц.Цэрэнбадам
2023/03/10

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсын хилийн бүсийн ойролцоо энэ оны хоёрдугаар сарын 06-ны өдөр хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний эрдэнэт амь нас эрсдэн, барилга байгууламж нурсан харамсалтай үйл явдал болсон. Монгол Улсын Засгийн газраас гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх 35 хүний бүрэлдэхүүнтэй Эрэн хайх, аврах болон эмнэлгийн багийг хүмүүнлэгийн тусламжийн хамт илгээж, 8 хүнийг нурангиас эсэх мэнд гаргасан юм. Мөн Нийслэлийн ИТХ, НЗДТГ болон One team төрийн бус байгууллага хамтран Туркийн ард түмэнд туслах, гамшигт өртсөн иргэдэд түр байрлах гэр болон шаардлагатай бусад бараа материалын тусламж олгох аяныг өрнүүлсэн. Хандивын тусламжийг Туркийн ЭСЯ-аар дамжуулан шаардлагатай газар нь түргэн шуурхай хүргэсэн билээ. Тиймээс Туркийн ЭСЯ-аас Талархлын гэрчилгээг өнөөдөр Нийслэлийн ИТХ болон НЗДТГ-т гардуулан өгсөн юм. 

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Туркийн ард түмэнд туслах аян одоо ч манай улсад өрнөсөөр буйг онцлоод “...Хоёр орны ард түмэн өнө эртний түүхэн холбоотойгоос гадна одоо ч бүх түвшиндээ найрсаг, дотноор хамтран ажиллаж, харилцдаг. Ард түмнүүдийн энэ харилцаа дипломат харилцааг улам бодит, өргөн болгож байна” гэв. Улмаар Нийслэлийн ИТХ, НЗДТГ бусад төрийн болон төрийн бус байгууллагаас санаачилж, зохион байгуулсан хандивын аянд идэвхтэй оролцож, Туркийн ард түмэнд чин сэтгэлийн тусламжаа өгсөн нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд мөн талархаж буйгаа илэрхийлсэн юм.Харин Элчин сайд Зафер Атеш “Газар хөдлөлтийн дараа манай улс олон улсын байгууллага болон бусад орны Засгийн газруудад Аврах, эрэн хайх багаа илгээх хүсэлт гаргасан. Бидэнд хамгийн түрүүнд туслахаа илэрхийлсэн орон бол Монгол Улс байсан. Монголчуудын тусламж, хандивыг бид хэрэгцээт газруудад яаралтай хүргэсэн. Монголын дөрвөн зүг, найман зовхисоос манай ЭСЯ-нд хандсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн чин сэтгэлийн тусламж, дэмжлэг, захидлыг бид хүлээн авсан бөгөөд зовох цагт монголчууд бидний анд нөхөр юм гэдгийг дахин харлаа…” хэмээн хэллээ. 

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд гамшигт өртсөн Туркийн ард түмэнд зориулан нэг өдрийн цалингаа хандивласныг Элчин сайдад хүлээлгэн өгсөн юм. Мөн Нийслэлийн Орон сууц Нийтийн аж ахуйн газрын хамт олны хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч хүлээлгэн өгөв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 2 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 3 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 4 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 4 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 4 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 5 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 20 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 20 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 21 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27