C.Чинзориг: Бүх хүүхдийн шүдэнд фтор түрхэх ажлыг үнэгүй зохион байгуулна

О.Шүрэнцэцэг
2023/03/07

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Нэг жилийн хугацаанд 860,000 иргэн  үзлэгт хамрагдсан байна. Тэдний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд, 30 орчим хувь нь 18-аас дээш насны иргэд байгаа юм.

Үзлэгт хамрагдсан 0-17 насны хүүхдийн 61.5 хувьд нь шүд цоорох өвчин илэрсэн. Энэ нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Ялангуяа 6-17 насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай гарсан нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгалын болон зүрх судасны өвчин хамгийн өндөр өвчлөлтэй байна. Дотоод шүүрэл, бэлгийн замын өвчин мөн зонхилж байгаа.

65-аас дээш насны иргэдийн 90-ээс дээш хувь, 1,600 орчим жирэмсэн эмэгтэйчүүдийн 96 хувь нь шүдний цооролттой гарсан. Ийм дүн мэдээтэй гарсан гээд орхиж болохгүй. Цаашид урьдчилан сэргийлэх үзлэгийг үргэлжлүүлэн явуулна.

Насанд хүрэгчдийн дунд өвчлөл өндөртэй байгаа хоол боловсруулах, амьсгалын зам, зүрх судасны өвчлөлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх Эрүүл Мэндийн Яам бодлогоо чиглүүлнэ. Хүүхдийн дунд зонхилох өвчлөлийг эзэлж буй шүд цооролтын асуудалд онцгой анхаарал хандуулна.


3
angry
0
care
1
haha
1
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21