Элчин сайд Цай Вэньруй Монгол улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлжээ

Ц.Цэрэнбадам
15 цагийн өмнө

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Цай Вэньруйг 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтад тус улсын Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Ши Жэ, АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нар оролцож, тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Элчин сайд Цай Вэньруй АТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, хөрөнгө оруулалтыг дэмжихэд авлигын эсрэг үйл ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг онцлон, хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-ын авлигатай тэмцсэн туршлага, үр дүнг онцлон дурдаж, тус улсын ижил чиг үүрэг бүхий холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хууль ёсны хөрөнгө оруулалт, шударга бизнесийн орчинг хамгаалах, харилцан туршлага судлах, мөрдөн шалгах чиг үүрэгтэй албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй зарим хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа авах чиглэлд анхаарч ажиллах талаар санал солилцов.

АТГ нь БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газартай 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд ноён Цай Вэньруй Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг улам хөгжүүлэн ажиллахаар тохиролцов.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар


0
angry
0
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 12 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 14 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 18 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 19 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 20 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр