​ Сураггүй алга болсон Хятадын тэрбумтаны хачирхалтай сураг

Ц.Цэрэнбадам
2023/02/27

Хятадын технологийн салбарын бизнесмен, тэрбумтан Бао Фаныг сураггүй алга болсон талаарх мэдээлэл 2023 оны 2 сарын 17-ны өдөр цацагдаж, сураг нь гарахгүй байсан билээ.

Гэтэл түүнийг Хятадын эрх баригчидтай хамтарсан мөрдөн байцаалтад оролцож байгаа тухай түүний эзэмшдэг банкнаас мэдэгдэл хийв. Хятадын Renaissance Holdings 11 хоногийн өмнө ноён Бао сураггүй алга болсон гэж мэдээлсэн. Ноён Бао нь China Renaissance Holdings-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч бөгөөд Хятад дахь шилдэг арилжааны брокер гэгддэг. Ноён Бао сураггүй болсны дараа тус компанийн хувьцааны ханш унасан ч даваа гарагт өссөн байна. "Ноён Баог БНХАУ-ын тодорхой эрх бүхий байгууллагатай хамтарсан мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож байгааг Удирдах зөвлөл мэдсэн" гэж тус банк Хонконгийн хөрөнгийн биржид мэдүүлсэн байна. Мөн "Компаний зүгээс БНХАУ-ын холбогдох эрх бүхий байгууллагаас хууль ёсны дагуу хүсэлт тавьсан тохиолдолд зохих ёсоор хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх болно" гэж нэмж хэлжээ. Энэхүү мэдэгдэл нь Хятадад гарч буй үүсгэн байгуулагчаа алга болсон шалтгааныг тайлбарласан анхны тохиолдол байв. Гэвч мөрдөн байцаалтын явц болон ноён Баогийн хаана байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй хэвээр байгаа.

Эрх баригчид энэ сарын эхээр ноён Баог авч явсан бөгөөд тус компанийн ерөнхийлөгч асан Конг Линий мөрдөн байцаалтад туслахаар болсон гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Ноён Бао алга болсон нь Хятадын эрх баригчид технологийн тэргүүлэгч компаниудыг дарангуйлж буйтай холбоотой гэх мэдээлэл газар аваад байгаа юм. 2020 оны сүүлээр Алибабагийн үүсгэн байгуулагч Жэк Ма мөн зах зээлийн зохицуулагчдыг шүүмжилсэн тайлбар хийснийхээ дараа 3 сарын турш алга болсон. Тэрээр дижитал төлбөр тооцооны компани болох Ant Financial компанийг олон нийтэд зарлах ёстой байсан бөгөөд энэ нь түүнийг Хятадын хамгийн баян хүн болгох магадлалтай байв.

Ноён Бао алга болсон нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд Хятадын томоохон удирдах албан тушаалтнууд сураггүй алга болсон хэд хэдэн хэрэг гарсантай давхцаж байна. Зөвхөн 2015 онд л гэхэд Фосун группын дарга Гуо Гуанчан зэрэг 5 удирдах ажилтантай холбогдох боломжгүй болсон. Дараа нь тус компани түүнийг хувийн асуудлаар мөрдөн байцаалт явуулахад тусалж байгаа гэж мэдэгдэж байв. Хятад, Канадын бизнесмен Шиао Жианхуа мөн 2017 онд баригдсан бөгөөд тэрээр Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг байсан бөгөөд өнгөрсөн жил авлигын хэргээр шоронд хоригдож байсан нь ил болсон.

Ноён Бао нь Хятадын технологийн салбарын титан бөгөөд түүний онлайн хэрэглээний эдийн засгийг бүрдүүлсэн олон арилжааг гүйцэтгэсэн гэж үздэг. Тэрээр Morgan Stanley болон Credit Suisse-д банкны салбарт ажиллаж байгаад 2005 онд China Renaissance компанийг үүсгэн байгуулжээ. 2018 оны нийтлэлд ноён Бао өөрийн компани нь Хятадын олон нийтэд танигдсан интернетийн компаниудын 70%-ийн “загалмайлсан эцэг” гэж ярьж байжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/business-64781374


1
angry
2
care
0
haha
1
liked
1
love
0
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр