​ Зээлийн үйл ажиллагаа тогтмол явуулдаг иргэд болон ломбардууд бүртгэлд хамрагдана

Ц.Цэрэнбадам
2023/02/27

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль” хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зээлийн үйл ажиллагаа явуулдаг Банк, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо гээд байгууллагууд байна. Иргэний хууль болон холбогдох стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг Ломбардууд байсан. Мөн бизнесийн зарчмаар тогтмол зээлийн үйл ажиллагаа явуулдаг иргэд бий болсон. Эдгээрийн үйл ажиллагааг зохицуулах шаардлага гарсан. Бусад улс орнууд олон улсын зарчмын дагуу зохицуулдаг хуультай. Энэ хүрээнд “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль” сая батлагдсан.

Энэ хууль гуравдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлснээр Ломбард болон тогтмол зээлийн үйл ажиллагаа явуулдаг иргэд бүртгүүлж үйл ажиллагаа явуулна. Түүнээс биш тусгай зөвшөөрлийн харилцаа байхгүй. Бүртгэлдүүлснээр иргэдийн эрх ашгийг хамгаалах давуу тал бий болно. Цаашдаа Ломбардуудын үйл ажиллагаа илүү шилэн үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалсан, хаа хаанаа хариуцлагатай үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж байгаа. Шурагаар татвараа төлөх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Томоохон худалдааны төвүүд дээр өдрийн зээл нэрээр өндөр хүүтэй, тогтмол зээл олголт хийдэг иргэд бий болсон. Эдгээр иргэдийн харилцааг зохицуулах хууль болж байгаа юм" гэлээ. 

Түүнчлэн “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль”-ийн гол хэрэглэгч нь жижиг бизнес эрхлэгчид. Хэрэглээний зээлийн асуудлууд байдаг. Энэ дээр бусад орнууд, Бизнесийн зээлээс өөр учраас хүүгийн дээд хэмжээг тогтоож өгсөн байдаг. Хууль дээр зээлийн дээд хэмжээг тогтоогоогүй. Энийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон энэ чиглэлийн бизнес эрхлэгчид, судлаачдын төлөөллөөс зөвлөл ажиллуулж, хүүгийн дээд хэмжээг тогтооно. Бид хэрэглээний зээл дээр хүүгийн дээд хэмжээ тогтоодог олон улсын туршлага дээр тулгуурлан энэ хуульд томьёолж өгсөн. Эргэлтийн хөрөнгө 250 саяас дээш тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэ" аж. 


2
angry
0
care
1
haha
0
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18