Алдарт моделийн амь насыг хөнөөж, мөчилсөн хэрэгт нөхөр нь шалгагдаж байна

Ц.Цэрэнбадам
2023/02/27

Хонгконгий алдарт модель Абби Чойгийн насыг нь хөнөөж, улмаар биеийнх нь мөчилсөн хэсгүүд олдоод байна. Энэ хэрэгт түүний экс нөхөр Алекс Квоныг сэжиглэн шалгаж байгаа бөгөөд түүнийг усан онгоцны боомт  дээр зугтах гэж байхад нь цагдаа нар баривчилжээ. 

 Түүнийг эрэн сурвалжлах явцад хаана байгааг нь  мэдээлсэн хүнд 2 сая Хонгконг долларын шагнал амалсан байсныг цагдаагийн газраас албан ёсоор мэдээлэв. Загвар өмсөгч, инфлюнсер Абби Чойн мөчлүүлсэн биеийн хэсгүүдийг түүний амьдардаг хотоос хойш байрлах нэгэн тосгоны түрээсийн байрны хөргөгчин дотроос олдсоны дараахан түүний хуучин нөхрийг баривчилжээ.

Чой нь 32 настай бөгөөд түүнийг хамгийн сүүлд Мягмар гарагт олон нийтийн өмнө харагдсан, Лхагва гарагт огт холбоо бариагүй гэж ар гэрийнхэн нь мэдэгдээд байгаа юм. Цагдаагийн газраас мэдээлснээр Баасан гарагт түүний биеийн хэсгүүд болон мах хэрчигч, цахилгаан хөрөө, мөн хувцас нь Тай По дүүргийн Лүнвей тосгоноос олдсон байна. Бямба гарагт цагдаагийн хэлтсийн дарга Алан Чунг олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ загвар өмсөгчийн экс нөхрийг хотын захын арлуудын нэг Лантау арлын Тунг боомтоор зугтах гэж байхад нь саатуулсан тухай ярьсан.

Чойгийн цогцсын үлдсэн хэсгүүдийг хайх зуур түүний хуучин нөхөр, нөхрийнх нь ах болон эцэг, эхийг байцааж байгаа аж. Түүний үхлийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт явуулж, олон тооны цагдаагийн ажилтнууд цогцсын хэсгүүд олдсон газрын ойролцоох Цэунг Кван О оршуулгын газарт хайгуул хийж, мөн ойролцоох сувгийн усанд Хонконгийн алдарт Нисдэг бар багийн шумбагчид эрэл хийж байна. Мөн цагдаагийнхан Чойгийн биеийн хэсгүүд олдсон байрыг нядалгааны газар байсан, экс хадам аав нь түрээслэн ажиллуулж байсан болохоор хадам аавыг нь аллагыг урьдчилан төлөвлөж зохион байгуулсан гэж үзэж байгаа аж. Хамгийн аймшигтай нь түүний амийг хөнөөснийхөө дараа мөчилж, чанасан байдалтайгаар хөргөгчид хадгалсан байжээ. Уг байранд хүний эд эрхтэн чанасан нь тогтоогдсон 2 тогоо шөл мөн үлдсэн байсан бөгөөд бүсгүйн их бие, гарын хэсгүүд олдоогүй байгаа юм. 

Нас барсан загвар өмсөгч Абби Чой буюу Абби Чой Тинфун нь 1991 онд төрсөн, Хятад үндэстэн бөгөөд загварын карьераа маш амжилттайгаар авч явж байсан, Парисын загварын 7 хоногийн байнгын оролцогч, олон улсын загварын шоунд оролцдог, нэр хүндтэй томоохон сэтгүүлүүдийн нүүрийг чимдэг, хэд хэдэн алдартай брэндүүдийн нүүр царай болсон чамгүй алдартай нэгэн байсан аж. Загварынхан дундаа нэлээд өндөр боловсролтойд тооцогддог тэрээр багаасаа их биеэ даасан, хэрсүү, маш хөдөлмөрч, тууштай хүүхэд байсан гэнэ. Түүний цахим хуудас нь 89 мянган дагагчтай, загварын чиглэлээр медиа суваг нээн ажиллуулж, олон улсаар аялах дуртай хоббигоо бизнес болгож чадсан, орлого сайтай, тун идэвхтэй амьдардаг байжээ. Түүнийг 2022 онд хэвлэлээр 10-15 сая долларын хөрөнгөтэй гэж мэдээлж байв. Чой айлын ганц охин бөгөөд эцэг, эхтэйгээ хамт Хонконгийн нэртэй дүүрэгт тансаг зэрэглэлийн байшинд амьдардаг байжээ. Түүний экс нөхрийн хүү, охин хоёр Чойн ээж дээр байгаа аж.

Чой 18 настайдаа экс нөхөр Алекс Квонгтой гэрлэсэн бөгөөд 2 хүүхэд төрүүлсэн ч аз жаргалгүй гэрлэлт байсан гээд салсан гэнэ. Хоёр дахь удаагаа нэлээд алдартай бизнесмений хүүтэй гэрлэсэн ч мөн салсан бөгөөд 1-2 хүүхэд төрүүлсэн гэх мэдээлэл байдаг. Чой гэр бүл, хувийн амьдралаа сайн нууцалж чаддаг бөгөөд түүний эцэг, эхийн нэрийг ч хүмүүс мэддэггүй гэнэ. Экс нөхөр нь болон хадмынх нь гэр бүл ажил хийдэггүй бөгөөд тэд байнга түүнийг дарамталж мөнгө авдаг, тэжээлгэдэг байжээ. Хатагтай Чой саяхан хадам эцгийнхээ нэрээр худалдаж авсан Хо Ман Тин дэх Кадоори Хилл дэх үл хөдлөх хөрөнгөө зарахаар төлөвлөж байсныг цагдаагийн анхны мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.Хо Ман Тин бол Ковлоны төвд байрлах өндөр зэрэглэлийн орон сууцны хороолол юм. Хатагтай Чой хуучин нөхөр болон түүний гэр бүлийн гишүүдийг өөр газар нүүлгэнэ гэж амласан аж. Гэсэн хэдий ч энэ алхам нь түүнтэй хэд хэдэн удаа маргалдсан хуучин хадам аавынх нь ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан гэж нэгэн эх сурвалж хэлжээ.

 Энэхүү аллагыг хэдэн арван сая долларын өртөгтэй үл хөдлөх хөрөнгийн маргааны улмаас үйлдсэн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад хатагтай Чой сүүлийн нөхөр, эх газрын Хятадад үйл ажиллагаа явуулдаг Хонгконг рестораны сүлжээ ТамЖай Юннан Миксианыг үүсгэн байгуулагчийн хүүтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй болохыг тогтоожээ. Тиймээс түүний хөрөнгийг экс нөхөр болон хүү, охин хоёр нь өвлөн авна гэсэн үг юм.

Эх сурвалж: The Straits Times



37
angry
11
care
10
haha
8
liked
26
love
86
sad
37
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 12 цагийн өмнө
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ 13 цагийн өмнө
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ 14 цагийн өмнө
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж тэгш боломж олгоно 14 цагийн өмнө
Багануур-Улаанбаатар чиглэлд 10 мянган төгрөгийн төлбөртэй автобус явж эхэллээ 14 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
​ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна 15 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 16 цагийн өмнө
МАРГААШ: Цахилгааны засварын хүрээнд дөрвөн дүүрэг болон төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ 16 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 17 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит 24 танилцах асуудал хэлэлцэнэ 17 цагийн өмнө
​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ 18 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно 18 цагийн өмнө
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана Өчигдөр
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд Өчигдөр
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа Өчигдөр
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарын метро 19.5 км урт байна Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив Өчигдөр