"Хүү маань кинонд тоглох үед ямар нэг хүндрэл гараагүй"

О.Шүрэнцэцэг
2023/02/25

Олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас шилдэг бүтээлийн шагнал хүртээд буй "Трио" кино өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү бүтээлийн зохиол нь буддын шашин, дауны хам шинж, хүн ба байгаль гэсэн гурван сэдэвтэй уялдаж бүтээгдсэн тухай киноны уран бүтээлчид нээлтийнхээ үеэр онцлов.

Киноны гол дүрд Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр нар тогложээ.

Жүжигчин Д.Баттөмөр "2020 оноос хойш зураг авалтаа хийж гүйцэтгэн, өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь албан ёсны нээлтээ хийн, та бүхнийхээ хүртээл болгох гэж байна. Бид бүхний хүсэн хүлээсэн нээлт. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл бий. Энэ бол хайр. Ийм л санааг илэрхийлэн үзүүлж буй уран бүтээл маань дөрвөн тивээс долоон шагнал хүртлээ. Киноныхоо зохиолыг О.Алтангэрэл хэмээх хуульч найзтайгаа хамтарч бичсэн. Би энэ киногоо ээждээ зориулж хийсэн" гэсэн юм.

Киноны дууг Төрийн соёрхолт З.Хангал агсны "Бодол" аязыг дуу болгож, гавьяат жүжигчин С.Жавхлан амилуулж, алдарт "The Beatles" хамтлаг бичлэгт ордог байсан "London Abbey road studio"-д бичүүлсэн байна.

"Трио" уран сайхны киноны шагналууд:

  • 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас "Шилдэг кино"-ны шагнал
  • 2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас "Шилдэг зураглаач"-ийн шагнал
  • 2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас "Шилдэг продюсер"-ийн шагнал
  • 2022 оны Варшавын олон улсын кино наадмаас "Үзэгчдийн нэрэмжит шилдэг киноны шагнал
  • 2022 оны Таллины олон улсын кино наадмын "Фестивалийн шилдэг" хэсэг
  • Канад "Монреаль"-ийн кино наадмын шилдэг найруулагч
  • Египет "ART UNITES" кино наадмын шилдэг кино

Дээрх наадмуудаас хоёр нь дэлийн элит буюу А зэрэглэлийн топ наадам аж.

Түүнчлэн Трио киног Австралийн Перт хотын "Burswood" задгай театрт гаргахаар төлөвлөсөн бөгөөд орлогыг нь Монголын дауны холбоо болон Австралийн дауны холбоонд хандивлахаар болсон байна.



3
angry
2
care
2
haha
3
liked
32
love
6
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт барилгын өргөгч тасарч гурван хүн амиа алджээ 36 минутын өмнө
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! 41 минутын өмнө
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    50 минутын өмнө
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2200 боллоо 4 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 44 байршилд нөөцийн мах худалдаалж байна 4 цагийн өмнө
Б.Жавхлан: “Алт-3” хөтөлбөр валютын нөөц нэмэгдүүлэхэд ач тусаа өгнө 5 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр ч орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна 5 цагийн өмнө
Бага ангийнхны зуны амралт 6-р сарын 9-нөөс эхэлнэ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туул хурдны зам, хотын тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл 50 хувь буурна 6 цагийн өмнө
ЭХЭМҮТ: Хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна 6 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй 6 цагийн өмнө
​ “GS25-ын 4 жилийн ой энэ сард тохиож байна” 7 цагийн өмнө
Э.Сайнзориг: Жил ирэх бүр хүмүүсийн худалдан авалт муудаж байна 21 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ 21 цагийн өмнө
​ Жюү жицү: Б.Наранхишиг “Их дуулга”-ын аварга боллоо Өчигдөр
​“Чингэлтэй фестиваль 2025” иргэдийн баярыг “шинэ чингэлтэй” уриан дор зохион байгуулж байна Өчигдөр
​Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор сунгажээ Өчигдөр
“Метро малл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж хүртэлх авто замыг хаажээ Өчигдөр
Улаанбаатарт 9 градус дулаан өдөртөө багавтар үүлтэй Өчигдөр