Африкт үхлийн аюултай Марбуг вирусийн дэгдэлт батлагдлаа

Л.Бямбажав
2023/02/20

Экваторын Гвинейд есөн хүний аминд хүрсэн вирусийн эсрэг вакцин, эмийн эмчилгээ байхгүй байгааг 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр CBC News мэдээллэсэн. Эболатай холбоотой вирусээс үүдэлтэй Марбургийн өвчний дэгдэлтийг зогсоохоор Африкийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнүүд шаргуу ажиллаж байна.

 Үхлийн аюултай өвчнийг эмчлэх арга байхгүй бөгөөд олон жилийн өмнө вакцины боловсруулалтыг түр зогсоосон юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ долоо хоногт Экваторын Гвинейд Марбург вирусын дэгдэлт гарсныг, Төв Африкийн жижигхэн улсад үхлийн аюултай өвчний тохиолдол анх удаа гарч байгааг, Эболатай холбоотой Марбург нь тус улсад дор хаяж 9 хүний аминд хүрсэн бөгөөд өөр 16 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шалгаж байгааг албан ёсоор 1 хоногийн дараа бататган мэдээллэв. 

Марбургийн эмчилгээ олдохгүй тохиолдолд тухайн бүс нутгийн оршин суугчдын 88 хувийг үхэлд хүргэж болзошгүй аж. 2004-2005 онд Ангол улсад дэгдэлт гарч, батлагдсан 252 тохиолдлын 90 хувь нь нас барж байжээ.
Марбургийн вирус нь Африкийн жимсний сарьсан багваахайнаас үүссэн гэж үздэг. Анх 1967 онд Герман болон хуучин Югослав улсад АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Угандагаас оруулж ирсэн ногоон сармагчинтай ажиллаж байсан хүмүүсийн дунд илэрсэн байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр сарьсан багваахай сүрэглэн амьдардаг уурхай, агуйд удаан хугацаагаар орж янз бүрийн зүйлс хайх замаар хүмүүс вирусын халдвар авсан байж болзошгүй гэж таааглаж байна. Вирус нь халдвартай хүний цус, биеийн бусад шингэнтэй шууд харьцах, эсвэл хувцас, орны даавуу зэрэг вирусээр бохирдсон гадаргуутай шууд харьцах замаар хүнээс хүнд тархдаг, агаар болон амьсгалын замаар халдварладаггүй байна.
Шинж тэмдгүүд нь гэнэт эхэлж болох бөгөөд өндөр халуурах, хүчтэй толгой өвдөх, сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Булчингаар өвдөх нь бас түгээмэл байдаг. Торонтогийн нэгдсэн эмнэлгийн халдварт өвчний мэргэжилтэн, доктор Исаак Богоч "Энэ нь бүх эрхтэнд нөлөөлж, цочрол шиг синдром үүсгэдэг" гэдгийг хэлж байна. Мөн уг вирус нь ходоод гэдэсний замын хүндрэлийг үүсгэж, амархан цус алддаг. ДЭМБ-ын мэдээлснээр эхний долоо хоногт тууралт гарч, төв мэдрэлийн системд нөлөөлж, төөрөлдөх, түрэмгийлэх, цочромтгой байдал үүсдэг. Нас баралтын шалтгаан нь ихэвчлэн цус алдалт, цочмог зүрхний шигдээс бөгөөд анхны шинж тэмдэгээс 8-9 хоногийн дараа тохиолддог байна.

Эх сурвалж: Associated Press
Гэрэл зураг:  (Bob Child/The Associated Press)


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
3
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр