​ Аяа охиныг хулгайлахаар завдсан этгээд баривчлах үеээр биеэс нь их хэмжээний мөнгө олджээ

М.Төгөлдөр
2023/02/18

Газар хөдлөлтийн дараа нурсан барилгын нуранги дор төрж, ээж нь нас барсан ч хүй нь тасраагүй чигээрээ олдож, аврагдсан Аяа охиныг зэвсэгтэй этгээд эмнэлгээс хулгайлахаар завджээ.
Туркийн цагдаа нар эмнэлгийн тасгаас хүүхдийг хулгайлах гэж байсан хуурамч цагдааг барьж, нярайг дахин хулгайлагдахаас сэргийлэн аюулгүй газарт шилжүүлжээ. Эмнэлгийн ажилтнууд цагдаа хувцастай тэр залууг орж ирмэгц хуурамч гэдгийг нь хурдан ойлгож, нэгэн ажилтан жинхэнэ цагдаа дуудсан байна. Аяа охиныг нурангин доороос гаргаж ирснээсээ хойш Сирийн хойд хэсэгт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан охиныг төрсөн цагаас нь эхлэн дэлхий нийт анхаарч, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс түүнд туслахаа мэдэгдээд байсан. Хатай мужийн Самандаг дүүрэгт байрлах эмнэлэг рүү нэгэн цагдаа хувцастай нэгэн эр өөрийгөө цагдаагийн дарга хэмээн танилцуулан орж ирээд охиныг хулгайлахыг завдсан тухай Анадолу агентлаг мэдээлэв. 

Эмнэлгийн ажилтнууд түүний цагдаагийн үнэмлэх хуурамч болохыг анзаарчээ. Цагдаагийнхан уг этгээдийг баривчилж, биеэс нь хуурамч цагдаа, цэргийн үнэмлэх, алт, турк лира, доллар, 6500 ам.доллартай тэнцэх евро зэрэг их хэмжээний мөнгө олжээ. Одоогоор цагдаагийн газар аюулгүй байдлын үүднээс хүүхдийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Аяаг өөрийн хүүхдийн хамт хөхүүлж, асарч буй эмч 7 хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ Аяа өнчирсөн тул түүнийг яаран үрчлүүлэхийг хүсэхгүй байгаагаа, мөн хамаатнууд нь ирвэл хүлээлгэн өгөх хүртлээ эмнэлэгт эмчилж, асарч байх болно гэх зэргээр ярьсан билээ. Уг мэдээллийн дараа гадаадын олон орноос охиныг үрчлэн авах хэдэн мянган санал эмнэлэгт болон холбогдох албаныханд ирээд байсан. Мөн хэд хэдэн хүмүүс Аяагийн хамаатан гэж худал мэдүүлж, авахаар ирсэн тул инкубаторт байгаа охиныг орон нутгийн цагдаа нар хамгаалалтандаа аваад байна.
Сүйрэлд өртсөн бүс нутгийн эцэг эхчүүд энэхүү эмх замбараагүй байдлаас үүдэн сайн дурынхан гэх зэрэг хэн ч хамаагүй оролцож байсан аврах ажиллагааны үеэр хүүхэд хулгайлах тохиолдол гарсан байж болзошгүйд санаа зовниж эхэллээ. Амьд, эсвэл нас барсан эсэх нь тодорхойгүй, олдохгүй ор сураггүй байгаа хүүхдүүдийг хулгайлагдсан байх вий гэж эцэг эхчүүд түгшиж байна.
Туркийн Гэр бүлийн сайд Деря Яник газар хөдлөлтийн улмаас дор хаяж 1362 хүүхэд гэр бүлээсээ салсан тухай мэдэгдэв.
Эх сурвалж: Анодулу агентлаг.
Гэрэл зураг: Anodulu agency.


27
angry
7
care
6
haha
13
liked
22
love
103
sad
30
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр