Битүүний өдөр үлдсэн 28700 хүүхдэд 100 мянган төгрөгийг нь олгоно

Ц.Цэрэнбадам
2023/02/17

Хүүхдийн 100 мянган төгрөгийг сар бүрийн 20-нд олгодог ч сар шинэ болохтой холбогдуулж, өчигдрөөс шилжүүлж эхэлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өгч буй мэдээллээр хоёрдугаар сард нийт хүүхдийн 91 хувь болох 1.151.300 хүүхдэд 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэснээс өчигдрийн байдлаар /2023.02.16/ 1.122.600 хүүхдэд энэхүү мөнгөн тэтгэлгийг шилжүүлсэн гэлээ.

Үлдсэн 28700 хүүхдэд хоёрдугаар сарын 20-н буюу сар шинийн битүүний өдөр 100 мянган төгрөгийг олгох юм байна.  Эдгээр 28 мянга орчим хүүхдийн мөнгийг битүүний өдөр шилжүүлэх болсон нь мэдээллүүд нь зөрж, алдаа гарсныг залруулсантай холбоотойгоор мэдээллийг засах зэрэг ажлууд хийгдэж байгаатай холбоотой ажээ.

Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ "еmongolia" болон "ehalamj" цахим системээр шалгах боломжтой.

Сануулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байгаа гэлээ.  Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулахыг албаныхан зөвлөлөж байна. 


9
angry
2
care
0
haha
4
liked
0
love
8
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18