Анхааруулга: Голын мөсний зузаан өмнөх оноос 10-60 см нимгэн байна

Ц.Цэрэнбадам
2023/02/17

Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байна.
Сар шинийн өдрүүдэд хөдөө явах иргэдийн хөдөлгөөн эрс ихэсдэг. Энэ сарын 13-наас эхлэн нутгийн ихэнх хэсгээр дулаарч, хүйтний эрч суларч байгаа тул хөдөө орон нутгийг зорьж буй иргэд гол, нуурын мөсөн дээгүүр гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөсөнд цөмөрсөн найман удаагийн дуудлагаар ажилласан. Алба хаагчид 13 иргэний аюулгүй байдлыг ханган, гурван иргэний амь насыг аварч, таван тээврийн хэрэгслийг татан гаргажээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-10 см нэмэгдсэн хэдий ч  ихэнх голын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 10-60 см нимгэн байна. Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, голын зарим хэсгээр мөс нимгэрч хэврэгших үзэгдэл ажиглагдаж эхэлжээ.

Иймд сар шинийн баярын өдрүүдэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байж баталгаатай замаар зорчиж мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18