Д.Чойжамц: Жилийн төлөв нэн сайн, энэ жил төрсөн хүүхэд ухаан төгөлдөр, үзэсгэлэнтэй нэгэн болно

М.Төгөлдөр
2023/02/16

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Туулай жилийг монголчууд хөнгөн, уян, зөөлөн жил хэмээн үздэг. Жилийнхээ өнгөнөөс шалтгаалаад ёгт нэрийн утга өөр өөр байдаг. "Үзэсгэлэн болгогч" хэмээх нэрийн утгыг "Цагаан лянхуа" сударт тайлбарласнаар "Энэ жил төрсөн хүүхэд үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно" гэж буусан. Зарим жил тааруухан билигдлийн үг байдаг боловч, жилийнхээ өнгөөр явдаг нь энэ юм.

Мөн энэ жил цаг агаар сайхан, бороо хур элбэг, дээдэст сайн, дунд улсад дунд зэрэг, нялхаст хатуу,  залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаантай. Бадгана өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Жилийн төлөв нэн сайн байх шинжтэй, битүүнд сар битүүрнэ, шинийн 1, 2-нд үзэгдэх төдий болоод 3-наас хавирган сар болж арвижсаар шинийн найманд тал дугуй болно. Тэр нь томорсоор шинийн 15-нд тэргэл сар болно. Харин шинийн 22-нд буцаж хомстоно" гэлээ. 


5
angry
4
care
11
haha
7
liked
9
love
6
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21