Хоёрдугаар эмнэлэг хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийг шинээр ашиглалтад орууллаа

М.Төгөлдөр
2023/02/16

Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) нь улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний голлох ачааллыг хуваалцдаг том эмнэлэг. Тус эмнэлэг хавдрын болон ерөнхий мэс засал, бүх төрлийн эмчилгээ, оношилгоог үзүүлж байгаа лавлагаа шатлалын төв эмнэлэг болсон.

Энэ хүрээнд өнөөдөр хавдрын хими эмчилгээний шинэ тасгаа нээж, өвдөлт намдаах нэгжийг тус тус ашиглалтад орууллаа.

УХТЭ нь хавдрын химийн эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлснээр ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Хоёрдугаар эмнэлэг өнөөдрийн байдлаар элэг, цөс, нойр булчирхай, ходоод, яс, мэдрэл, эмэгтэйчүүд, бөөрний хавдрын мэс заслыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар амжилттай хийж байна.

“Хими эмчилгээний тасагтай болох, бай эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна”

Арга хэмжээний үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “2023 он гарсаар манай эмнэлгийн үйл ажиллагаа өргөжин тэлж байна. Бид энэ оны эхний хоёр сарын байдлаар шинэ 2 нэгж буюу хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийн  үйл ажиллагааг эхлүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд манай эмнэлэг манлайлж оролцож байна.

Иргэдэд зонхилон тохиолдож буй 5 хавдар буюу элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар нь Монгол Улсад төдийгүй дэлхийд дээгүүр бичигдэж байна. Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг төв бол Хавдар Судлалын Үндэсний төв бөгөөд тус эмнэлгийн ачааллыг бууруулах хэрэгцээ зайлшгүй бидэнд тулгараад байсан.  Тийм учраас УХТЭ “Мон 8” төслийн хүрээнд баригдсан хамгийн сүүлийн үеийн технологитой, эмнэл зүйн шаардлага хангасан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвдөө хавдрын өвчлөлийг бууруулах, хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор "Химийн эмчилгээний кабинет"-ийг нээж байна.

2022 оны 12 дугаар сард УХТЭ нь УНТЭ, ХСҮТ-тэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, хавдрын тусламж, үйлчилгээг төв эмнэлгүүдэд хийх боломжийг бүрдүүлэх, эмч, мэргэжилтнүүдээ сургах тал дээр хамтарч ажиллахаар болсон. Үүний хүрээнд хими эмчилгээний нэгжид ажиллах эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагч нарыг ХСҮТ дээр бэлтгэсэн.

Хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр үзүүлэхийн тулд хими эмчилгээг хийх зайлшгүй шаардлагатай байсан. Нөгөөтэйгүүр бид хүлээгдэл чирэгдэл ихтэй байгаа эмнэлгүүдээс өвчтөн авчирч өөрийнхөө эмнэлэг дээр эмчилэх боломж бүрдэж байна.  Цаашид нэгжүүдийг тасгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах, бай эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.” гэдгийг онцлов.

“Хими эмчилгээний  нэгж нь сард 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай үйл ажиллагааг эхлүүлсэн”

УХТЭ-ийн Хавдрын хими эмчилгээний эмч Т.Урансайхан: Манай эмнэлэг 2021 оноос эхлэн хавдрын амбулаторийн кабинетыг байгуулж, иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2022 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн хавдрын хими эмчилгээний нэгжийг байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж, 2023 оны нэгдүгээр улирлаас өдрийн хими эмчилгээний кабинет үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдрийн хавдрын хими эмчилгээний  нэгж таван ортой үйл ажиллагааг явуулж байна. Сард 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энэ онд хэвтэн хими эмчилгээ болон бай эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

“Өвдөлт намдаах тасаг байгуулагдсанаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд 1000 гаруй иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлээд байна”

УХТЭ-ийн мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн зөвлөх зэргийн эмч Ш.Энхтүвшин  “Манай эмнэлэгт  мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасаг байгуулагдаж,  харьяалал харгалзахгүйгээр  дүүрэг болон орон нутгийн иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн өвдөг, нуруу, мөрний өвдөлт болон мэс заслын дараах үргэлжилсэн өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлтүүдийг эмчилж байна. Дээрээс нь нурууны янз бүрийн архаг өвдөлтүүдийг оношилж, рентген хяналтын доор тарилга эмчилгээгээр өвчин намдаах, үрэвсэл дарах эмчилгээгээр бүрэн эмчилж байна.

Түүнчлэн өвдөгний "жийргэвч" гэж нэрлэгдээд байгаа төмөр титан хэлбэрээр солигдоод байгаа жийргэвчийг орлуулах шингэн хэлбэрээр зөөлөвч болгон хийдэг Япон, Солонгост үйлдвэрлэсэн эмийн бодисоор эмчилж байгаа.

Бид үйл ажиллагааг эхлүүлсэн хоёр  сарын хугацаанд нийт 1000 гаруй иргэдэд үйлчилсэн. Эндээс харахад архаг өвдөлттэй хүмүүс өвдөлт намдаах үйлчилгээг авах нэн хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр