Авлигатай тэмцэхэд БНСУ-ын Хууль зүйн яам хамтарч ажиллахаар боллоо

О.Шүрэнцэцэг
2023/02/14

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалаар БНСУ-тай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн тодорхой ажил тохирохыг зорьж буй. Түүний дотор иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын эсрэг таван “Ш” төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг танилцууллаа.
 Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүхий л салбарт тэлж, БНСУ-тай бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тоо үлэмж нэмэгдэж, БНСУ-д эмчлүүлэх, аялал жуулчлалаар явах болон суралцах оюутнуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 1999 онд 5,000 орчим байсан бол эдүгээ 200 мянгад хүрч, манай улсын 50 гаруй мянган иргэн БНСУ-д оршин сууж байгааг дурдав.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох” жилээр зарласантай холбогдуулан БНСУ-ын иргэдийг энэ хугацаанд визээс чөлөөлж, манай улсад чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн энэ хугацаанд визийн хөнгөлөлт үзүүлэх, цаашид харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд  БНСУ-ын Хууль зүйн сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.


Хууль зүйн сайд Хан Дун Хүн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, аливаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийвэрлэх чиглэлд цаашид ч анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын авлигын эсрэг үйл ажиллаанд амжилт хүсээд, энэ чиглэлд хамтарч ажиллах, тэр дундаа Солонгосын талаас эрх зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг онцоллоо.
Монгол, солонгос иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг БНСУ-ын Хууль зүйн яам нухацтай судалж буйг хэлээд, иргэд чөлөөтэй зорчих нөхцлөийг бүрдүүлэх чухал үзүүлэлтийн нэг нь хууль бусаар оршин суугаа иргэдийн тоог бууруулах, тухайн улсын хууль журмыг дээдлэн харилцан адил мөрдөхийн чухлыг тэмдэглэлээ. Мөн БНСУ-ын Засгийн газрын зүгээс Яньян болон Жэжү рүү зорчих бүлэг жуулчдыг визгүй зорчих шийдвэр гарган хүчин төгөлдөр хэрэгжиж буйг дурдаад цаашид монгол иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахын төлөө байгааг тэмдэглэв.    


4
angry
1
care
1
haha
1
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Pizza Hut 31 дэх салбараа Багануур дүүрэгт амжилттай нээлээ 19 минутын өмнө
Он гарснаас хойш гадаад улс руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулжээ 1 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК олон улсад чанараа баталгаажуулж, экспортоо тогтвортой нэмэгдүүлж байна 2 цагийн өмнө
Нийслэлд цас орохгүй 3 цагийн өмнө
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 33 жилийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлд хүрчээ 3 цагийн өмнө
Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” УСК-гоор илчилнэ 18 цагийн өмнө
Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авсан 19 цагийн өмнө
Энэ оны 1-р улирлын төрийн албаны шалгалтын бүртгэл эхэллээ 20 цагийн өмнө
Гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундааг борлуулах, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүллээ 20 цагийн өмнө
Өнгөрсөн онд 30,162 данс ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгдсэн 21 цагийн өмнө
"Хуванцарын хэрэглээг бууруулъя" аяныг эхлүүлж байна 21 цагийн өмнө
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ 23 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна 23 цагийн өмнө
Өнгөрсөн 2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил боллоо Өчигдөр
Авто машин шатаж 38 настай жолооч нас баржээ Өчигдөр
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна Өчигдөр
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана Өчигдөр
Г.Аянга: Бид хүүхдэд зүрх шимшрэн байж мэс хүргэдэг Өчигдөр
Байгаль эхээ сэргээх санхүүжилт татах боломж cop-17 Өчигдөр
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ Өчигдөр