“Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгон 3-р сарын 04-нөөс эхлэн үзэгчдэд толилуулна

Ц.Цэрэнбадам
2023/02/14

Pro театрын уран бүтээлчид , Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгон туурвиж ирэх 3-р сарын 04-нөөс эхлэн үзэгчдийн хртээл болгох гэж байна.

Тэд 2014 онд ОХУ-н Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг найруулагч жүжигчин мэргэжлээр төгссөн нэг ангийн уран бүтээлч залуучууд юм.

2022 онд эх орондоо эргэн ирж Pro  театрыг байгуулан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2022 оны 12 -р сард “Гайхамшигт хүүхэлдэй” шоу тоглолтыг хүүхэд багачууддаа зориулан тоглосон.

“Инээмтгий хүн”  жүжгийн тухайд: Магадгүй хамгийн эмгэнэлт зохиол бас хамгийн аугаа хайрын тухай өгүүлэх зохиол гэлтэй. Жүжгийн үйл явдал үйл явдал XVII-XVIII зууны зааг үеийн Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг. Тэрээр юуч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог. Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болоод тэд бие биедээ хайртай болдог. Үзэшгүй муухай зэрэмдэг Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хос болдог. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн өндөр байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчирдаггүй нь харамсалтай...

Тус жүжгийн ерөнхий продюсерээр СТА жүжигчин, найруулагч О.Итгэл, ерөнхий найруулагчаар Б.Даваасүрэн, Хөгжмийн зохиолчоор ОХУ-ын хөгжмийн зохиолч Дахалэ. С. Ж, Ерөнхий зураач: Б. Анхбаатар нар ажиллаж байна.

Дүрүүдэд:

Девид – З. Булган

Баркельфедро – О. Итгэл /СТА/

Анна – О. Минжинсор

Жозианна – Э. Буд-Эрдэнэ

Хомо – З. Булган

Урсус – Ц. Төмөрхуяг /МУГЖ/

Дея – Т. Энэрэл /СТА/

Гуинплен - Б. Билгүүн


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18