Нуранги доороос 147-149 цагийн дараа 10 настай охин, 35 настай эрэгтэйг аварчээ

О.Шүрэнцэцэг
2023/02/13

Туркийн өмнөд хэсгийн Хатай мужид хөдлөлтөөс 147 цагийн дараа нуранги дороос 10 настай охиныг аварсан тухай Истанбул хотын захиргаа мэдээллээ. Хотын захиргаанаас CNN-д хуваалцсан видео бичлэгт эрэн хайх, аврах багийнхан Куди хэмээх охиныг нурангиас гаргаж, дамнуурга дээр зөөж буйг харуулсан байна. Амьд үлдсэн өөр нэг хүн бол 149 цагийн дараа олдсон Мустафа Сарыгул гэгч 35 настай эрэгтэй бөгөөд Ням гаригт тус мужийн зургаан давхар орон сууцны нуранги доороос аварсан байна. Өдөр өнгөрч, цаг явах тусам аврах багууд амьд хүн олох найдлага тасарч байсан тул олон цагийн дараа нуранги доороос ийнхүү 2 хүнийг амьдаар аварсан нь олон хүмүүст урам зориг, итгэл найдвар өглөө.

 

Эх сурвалж: CNN

Гэрэл зураг: Туркийн Хатай мужид 149 цаг нурангин дор байсан Мустафа Сарыгүлийг эмнэлгийн тусламж үзүүлхээр дамнуурга дээр авч явна. Mustafa Yilmaz/Anadolu Agency/Getty Images


3
angry
8
care
0
haha
72
liked
24
love
6
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 9 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 10 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 11 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 12 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 12 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21