Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

О.Шүрэнцэцэг
2023/02/10

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэБүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ. 
Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм. 
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэБНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхана.  Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг хүлээн авч уулзана. 
 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд Монгол, Солонгосын Бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцон мэндчилгээ дэвшүүлж, тус улсын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцана. Мөн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байна.  
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж,  Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын чухал  түнш БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотолно.  
Энэ хүрээнд манай Хөшигийн хөндийд шинэ дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын ноу-хау, хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, “Шинэ Хархорум” хотыг сэргээн байгуулахтай холбогдуулан хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд үр ашигтай санал солилцохоор төлөвлөж байна.  
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай уялдуулан БНСУ-аас аялал жуулчлалыг өргөнөөр татах, иргэд солилцоог дэмжих, иргэдийн эрх ашгийг хамгаалах болон монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрэхийг зорьж ажиллана.


0
angry
1
care
2
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ 3 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! 4 цагийн өмнө
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    4 цагийн өмнө
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2200 боллоо 8 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 44 байршилд нөөцийн мах худалдаалж байна 8 цагийн өмнө
Б.Жавхлан: “Алт-3” хөтөлбөр валютын нөөц нэмэгдүүлэхэд ач тусаа өгнө 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр ч орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна 9 цагийн өмнө
Бага ангийнхны зуны амралт 6-р сарын 9-нөөс эхэлнэ 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туул хурдны зам, хотын тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл 50 хувь буурна 9 цагийн өмнө
ЭХЭМҮТ: Хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна 9 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй 9 цагийн өмнө
​ “GS25-ын 4 жилийн ой энэ сард тохиож байна” 10 цагийн өмнө
Э.Сайнзориг: Жил ирэх бүр хүмүүсийн худалдан авалт муудаж байна Өчигдөр
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ Өчигдөр
​ Жюү жицү: Б.Наранхишиг “Их дуулга”-ын аварга боллоо Өчигдөр
​“Чингэлтэй фестиваль 2025” иргэдийн баярыг “шинэ чингэлтэй” уриан дор зохион байгуулж байна Өчигдөр
​Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор сунгажээ Өчигдөр
“Метро малл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж хүртэлх авто замыг хаажээ Өчигдөр
Улаанбаатарт 9 градус дулаан өдөртөө багавтар үүлтэй Өчигдөр