Сири рүү хүмүүнлэгийн анхны цуваа хөдөллөө

Л.Бямбажав
2023/02/09

Даваа гарагт болсон аймшигт газар хөдлөлтөөс хойш Сирийн баруун хойд нутгийн иргэдэд анхны хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Туркийн өмнөд хил рүү явж буй тусламжийн цуваа орон нутгийн цагаар Пүрэв гарагийн орой хил давна гэж тусламж үзүүлж буй хоёр байгууллагын эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлжээ. 

Тус бүс нутаг нь 11 жилийн турш үргэлжилж буй иргэний дайны улмаас ихээхэн сүйдсэн нь тусламж үзүүлэх ажилд томоохон саад бэрхшээл болж байгаа юм.

Туркийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Баб аль-Хава хилийн боомтыг нээсэн бөгөөд эрх баригчид нэмж хэд хэдэн хил давах зурвасыг нээхээр ажиллаж байна гэлээ. 

Тусламжийн цуваанд дор хаяж зургаан ачааны машин эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламжийн бараа, бүтээгдэхүүн байгаа аж. НҮБ-аас Баб аль-Хавагаар дамжин Сирийн сөрөг хүчний хяналтад байгаа бүс нутагт нэвтэрснээр тусламжид найдаж буй 4 сая орчим хүнд тусламж, дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.

НҮБ-ын Сирийг хариуцсан тусгай төлөөлөгч Гейр Педерсен, “Сирийн баруун хойд хэсгийн оршин суугчдад зөрчил, мөргөлдөөн эхэлснээс хойш тусламж, дэмжлэг хамгийн их хэрэгтэй байсан. Гэтэл газар хөдлөлт тус бүс нутаг дахь хүмүүнлэгийн хямралыг улам дордууллаа" гэж хэллээ. Тэрбээр, тусламжийг хамгийн хурдан, хамгийн дөт, үр ашигтай замаар хүргэх хэрэгтэй. Яаралтай тусламжийг улстөржүүлж болохгүй. Бид шаардлагатай арга хэмжээ авахад илүү анхаарлаа хандуулах шаардлагатай хэмээжээ.

 www.Reuters.com


1
angry
2
care
0
haha
6
liked
2
love
4
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр