Туркийн ерөнхийлөгч Эрдоган: Ийм хэмжээний гамшигт бэлэн байна гэдэг боломжгүй зүйл

Л.Бямбажав
2023/02/09

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган газар хөдлөлтөд хамгийн их өртсөн өмнөд хэсгийн нутгуудад очиж нөхцөл байдалтай танилцах үеэрээ Засгийн газрын авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ учир дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрчээ.

 Тэрбээр энэ үеэр "Ийм хэмжээний гамшигт бэлэн байна гэдэг боломжгүй зүйл юм" гэж хэлжээ.

Хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараа Турк болон Сирийн хойд хэсэгт амиа алдсан хүмүүсийн тоо 15 мянгад хүрээд буй. Иргэдийн зүгээс "Хүмүүс онцгой байдлын аврах ажиллагаа хэтэрхий удаан, Засгийн газар ямар ч бэлтгэлгүй байна" гэж шүүмжилж байна. Ерөнхийлөгч Эрдоган нөхцөл байдлыг хяналтадаа авсан гэж хэлсэн боловч түүний Засгийн газрын гамшгийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ хүндрэл, бэрхшээлүүдтэй тулгарч байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Харин Туркийн гол сөрөг хүчний намын удирдагч Кемал Киличдароглу Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй санал нийлэхгүй байна гээд, “Хэрэв одоогийн нөхцөл байдалд хэн нэгэн хариуцлага хүлээн ёстой бол тэр хүн нь Эрдоган” гэж хэлжээ.


Тэгвэл Ерөнхийлөгч түүнийг буруутгасан энэ мэдэгдлийн хариуд, “Гамшгийн дараах ийм нөхцөл байдалд бидний хувьд хамгийн чухал зүйл бол эв нэгдэл юм” гэж хэлэв. Тэр Хатая мужид байхдаа сурвалжлагчдад хандан, “Энэ цаг үед би хүмүүсийн тархийг улс төрийн ашиг сонирхолтой сөрөг компанит ажлаар угаахыг хүсэхгүй байна” хэмээжээ. 

Хөрш зэргэлдээ Сири улсад олон жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас тус улсын дэд бүтэц сүйдсэн тул тусламж үзүүлэх арга хэмжээ ихээхэн хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулж байна. Турк болон Сирийн хооронд орших Баб Аль-Хава олон улсын хилийн боомт газар хөдлөлтийн улмаас ихээхэн сүйдсэн тул хаагджээ. 

 НҮБ-ын албаны хүн уг зам удахгүй нэвтрэх боломжтой болно гэдгийг хэлсэн бол Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу, "Олон улсын тусламжийг хүлээн авахаар хилийн хоёр ч замын зурвасыг яаралтай нээхээр ажиллаж байна гэж мэдэгдлээ. мөн “Олон улсын нийгэмлэгүүдийн тусламжийг хүлээн авахад бидэнд хүндрэл бэрхшээл тулгарч байгаа боловч, дахин хоёр ч хилийн зурвасыг нээхээр бид ажиллаж байна.” гэв.

Европын Холбоо Сирийн Засгийн газрын хүсэлтийн дагуу 3,5 сая еврогийн тусламж илгээхээ мэдэгдлээ. Гэхдээ уг тусламжийг Засгийн газрын ба босогчдын хяналтад байгаа аль ч бүс нутгуудад хүртээмжтэй түгээх ёстой гэдгийг хэлсэн байна. Зөвхөн Сирийн Идлиб мужид л гэхэд 1,500 гаруй хүн амь насаа алдаад байна. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын зөвлөх Бутайна Шаббан, “Европ болон Америкийн хориг арга хэмжээний улмаас бидэнд аврах ажиллагаа явуулахад хангалттай тоног төхөөрөмж, түлш, шатахуун алга байна, бидэнд хэрэгтэй байгаа тусламж, дэмжлэгүүдийг хүлээн авахад хориг арга хэмжээг цуцлах хэрэгтэй байна” гэж хэлжээ. 

Эх сурвалж: Аljazeera.com


1
angry
0
care
1
haha
0
liked
5
love
5
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр