25 хүний 300 гаруй сая төгрөгийн койн залилсан этгээд долоон жилийн ял авчээ

О.Шүрэнцэцэг
2023/02/02

Нийслэлийн цагдаагийн газраас койнтой холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл өгөв.  Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатар "Виртуал хөрөнгөтэй холбоотой бүртгэгдсэн гэмт хэргийн тоо сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 468 хэрэг бүртгэгдсэн. Тодорхой өгүүлбэл, койноо алдсан юм уу эсвэл нууц үгээ алдаад койноо алдсан бүх холбоотой хэрэг аваад үзсэн. Хамгийн сүүлд энэ сарын байдлаар найман хэрэг бүртгэгдсэн. Эдгээрээс хөрөнгө босгосон гэсэн дөрвөн хэрэг бүртгэгдээд байна. Нийт хэд нь гараад хэд нь бүртгэгдээгүй, хэдэн төгрөг төвлөрүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд маш их байна. Нарийн мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос авах нь зүйтэй. Өнөөдөр гэхэд өмнө нь 25 иргэнийг залилаад 300 гаруй сая төгрөг авсан иргэн Б нь ХУД-ийн шүүхийн шийдвэрээр долоон жилийн ял авлаа. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын иргэд крипто валютынхаа нууц үгээ алдан хөрөнгөө гадагшаа алдсаныг нь Монгол руу буцаан татаж авсан ба тухайн хэргийг үйлдсэн гэмт этгээдэд гурван жилийн ял оноосон" гэв.


2
angry
3
care
1
haha
5
liked
5
love
8
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 10 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 11 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 12 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 13 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 13 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21