АВТОЗАМЧИД, ТЭЭВЭРЧИД ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА БАЙХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ


"ЭВТЭЙ МОНГОЛ-ЭЭЛТЭЙ ТӨР" уриатайгаар Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛД таны "МОНГОЛ ГЭР- МОНГОЛ ТӨР" мөрийн хөтөлбөр халуунд халж, хүйтэнд хөрч хөдөө гадаа голдуу ажиллаж байдаг бидний сэтгэлд нийцлээ. Тиймээс манай Авто замын бодлого төлөвлөлтийн хөгжлийн ассоциаци, Хот хоороондын тээвэр эрхлэгчдийн холбооны гишүүд, дэмжигчид , замчид, тээвэрчид таныг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж байна гэсэн утга бүхий хоёр захиадал Миеэгомбын ЭНХБОЛДЫН нэр дээр ирлээ. Автозамчид, баялаг бүтээх, бүтээн байгуулалтад Миеэгомбын ЭНХБОЛД таньтай гар нийлүүлэн хамтран оролцох нь бидний хүсэл бөгөөд эх орныхоо их бүтээн байгуулалтын төлөө хамтдаа ялалтанд хүрье хэмээн тэмдэглэжээ.

Харин тээвэрчид, Миеэгомбын ЭНХБОЛД бол тээвэрчин бидний дотны хүн. Тэр хүүхэд байхаасаа аавынхаа жолоочийг дагаж бааз дээр нь очоод машин засч байгаа хүнд түлхүүр багажийг нь ойртуулж өгөхөөс эхлээд машин тэрэгтэй ноцолдож өссөн хүн. Тиймээс бидний зовлон жаргалыг бүрэн хуваалцаж чадна. Миеэгомбын ЭНХБОЛДЫН амьдралд бодитой, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөрийг Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн аж ахуйн нэгжүүд, жолооч тээвэрчид, инженер, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийнхэн бид дэмжиж байна. Миеэгомбын ЭНХБОЛД таныг зорьсон хэргээ бүтээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч болоход тань бид хамтдаа байж, дэмжих болно хэмээн бичжээ.







Э.Цэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18