Улс төрийн намууд: Шинэ Үндсэн хууль батлах шаардлагатай гэдэг дээр бид санал нэгдсэн

О.Шүрэнцэцэг
2023/01/26

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгийнх нь гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Иргэний Зориг Ногоон намын дарга Ц.Ганхуяг:

-Дөрвөн нам нэгдэж, сүүлийн 10 жилийн хугацаанд боловсруулсан Үндсэн хуулийн төслүүдээ нэгтгэж, нэг төсөл болголоо. Энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр төслөө Ерөнхий сайдад гардуулж өгсөн.

1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Хуульч, эрдэмтдийн дийлэнх нь шилжилтийн үеийн хуулийг халах хэрэгтэй болсныг зөвшөөрч байгаа. 

Өнгөрсөн онд улс төрийн 24 нам Шинэ Үндсэн хууль батлахад санал нэгдэж, тунхаглалд гарын үсэг зурсан.

Төрд авлига, хулгай, дарангуйлал, хонгилын шүүх ажиллаж байна уу, 650 хууль хүний эрхийг зөрчиж байна уу, төр чадваргүй болсон уу, төрийн дээр нам гарсан уу, Үндсэн хуулийн дээр нам гарсан уу, улс яагаад хөгжихгүй, иргэд яагаад ядуу байна вэ гэдэг нь Үндсэн хуулиас үүдсэн ужиг хямрал юм гэж үзэж байна. Иймд 1992 оны Үндсэн хуулийг халах хэрэгтэй.

Тэдний мэдээллийг онцловол, 

  • 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Хуульч, эрдэмтдийн дийлэнхи нь шилжилтийн Үндсэн хуулийг халах цаг болсныг зөвшөөрч байна. Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн 70 хувь нь шинэ Үндсэн хууль хэлэлцэхийг шаардаж байна. Улс төрийн 24 нам шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. 
  • Төр муу байгаа нь төр байгуулдаг гол хууль болох Үндсэн хууль муу байгааг илтгэж байна. \Төр авилгатай байна уу? Төрд хулгай нүүрлэж байна уу? Төр дарангуйлагч болж уу? Хонгилын шүүх байна уу? 650 хууль хүний эрхийн зөрчилтэй байна уу? Төр чадваргүй, төр хариуцлагагүй байна уу? Төрийн дээр нам гарчихсан байна уу? Үндсэн хуулийн дээр нам гарчихсан байна уу? Улс хөгжихгүй, иргэд ядуу байна уу? Энэ бүхэн Үндсэн хуулиас үүссэн хямралууд юм. Тиймээс одоогийн Үндсэн хуулийг халах цаг болжээ.
  • Ард түмний санал асуулгаар цоо шинэ Үндсэн хуулийн төсөл батлах саналыг бид гаргаж байна. Ард түмний санал асуулгын тухай хуулиар бүх асуудлаа шийдье. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэглэхийг эсэргүүцэж байна. Зөвлөлдөх зөвлөлийг татан буулгая. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх эрх мэдэл Зөвлөлдөх Зөвлөлд байхгүй. Шинэ Үндсэн хуулийг батлах эрх мэдэл Парламентад ч байх ёсгүй. Зөвхөн ард түмэн л шинэ Үндсэн хуулийн төслийг батлах эрхтэй.
  • Ерөнхий сайдын 109 тоот захирамж гарч, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэх асуудлаар нэгтгэн боловсруулсан саналыг 2022 оны 9 дүгээр сард багтаан танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаярт даалгасан. Ингээд өөрийн гэсэн Үндсэн хуулийн төсөлтэй 4 нам нийлж дундын хувилбарыг гаргаж ирээд байна. Одоогийн хуулиас бүх талаар илүү болсон гэж ажлын хэсгийн эрдэмтэд дүгнэж байна. Энэ төсөл нээлттэй байгаа. Энэ хуулийн төсөл ард түмний хэлэлцүүлгээр орох ёстой. Ард түмний шүүлтүүрээр орж төгс төгөлдөр хууль болоосой гэж хүсэж байна.
  • Бид Засгийн бүх эрх мэдлийг ард түмний гарт жинхэнэ ёсоор атгуулахын төлөө ажилласан. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэл, орон нутгийн эрх мэдэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх мэдлийг ард түмний гарт атгуулахын төлөө ажилласан. Өөрөөр хэлбэл ард түмний засаглал тогтоохоор зорин ажилласан. Тиймээс ч Шинэ Үндсэн хуулийн төслийн .......р зүйлд “Бүгд найрамдах засаглалын үндсэн зарчим бол ард түмний төлөө, ард түмнээс сонгогдсон, ард түмний засаглал мөн.” гэж хуульчлах санал оруулж байгаа юм.
  • Судалгаагаар ард түмний олонхийн дэмжлэгийн хүлээдэг, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой бүх зарчмын саналуудыг төсөлд багтаасан. Жишээлбэл: Байгалийн баялгийг төрийн өмчлөлөөс салган авч, ард түмэнд өмчлүүлэх, Парламентын ардчиллыг бэхжүүлэх, Зэрэгцээ ажиллагаатай хууль тогтоох 2 танхим байгуулах, Улс төрчдөд хариуцлага тооцож огцруулдаг импичментын эрх мэдлийг ард түмний Төлөөлөгчдийн Танхимд атгуулах, Тогтвортой Засгийн газартай болох, Гүйцэтгэх эрх мэдэл олон толгойтой байгааг таслан зогсоох, Ерөнхийлөгчийг Парламентаас сонгох, Тангарагтны шүүхтэй болох, Үндсэн хуулийн цэцийг татан буулгах, Дээд Шүүхийг төрийн 3 өндөрлөгийн нэг болгох, Хоёр намын системийг халах, Олон намын системд шилжих, Орон нутагт улс төрийн намыг хязгаарлах гэх мэт олон жил шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлыг бүгдийг нь томъёолж төсөлд багтаалаа.\
  • 4 намын төлөөлөл болон эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг Шинэ Үндсэн хуулийн үг үсэг, зүйл заалт бүр дээр  санал хурааж, олонхийн саналаар шийдвэрлэсэн учраас зарим нэг зүйл заалт, зарчим, үг хэллэг надад ч таалагдахгүй байгаа нь үнэн. Та бүхэнд таалагдахгүй үг хэллэг гарах нь гарцаагүй. Гэхдээ төслийг бүхэлд нь уншаад үзвэл зөв юм байна, сайн суурь тавьчихсан юм байна, бага сага засвар хийгээд урагшилмаар юм байна гэсэн сэтгэгдэл та бүхэнд төрнө гэдэгт огт эргэлзэхгүй байна.
  • Харамсалтай нь хуучин хуультайгаа байх сонирхолтой этгээдүүд зохион байгуулалттай дайралт хийж эхэллээ. Хуучин хуультайгаа байвал хэн хожих вэ? Зөвхөн УИХ-ын тоог нэмэх нь хэнд ашигтай вэ? Зөвхөн холимог сонгуультай болох хэнд ашигтай вэ? Энэ хоёрхон нэмэлтийг Үндсэн хуульд орууллаа гээд төр засаг цэвэрших үү? Зөвхөн энэ хоёр нэмэлтийг хийлээ гээд улс орон гүн гүнзгий хямралт байдлаасаа гарч чадах уу? Улс орон хөгжиж чадах уу? Тиймээс хоёрхон нэмэлт хийхээр санаархагчдыг харин эсэргүүцэцгээе. Зөвлөлдөх санал асуулга гэх луйврыг таслан зогсооцгооё. Харин шинэ Үндсэн хуулийн төсөл дээр чадах чинээгээрээ хамтран ажиллаж, нэг сайхан төсөлтэй болцгооё. Тэгээд түүнийгээ ард нийтийн санал асуулгаар баталж цоо Шинэ Үндсэн хуультай болцгооё.
  • Бид төсөл боловсруулахдаа хүний эрхийг бүрэн төгс хамгаалах тал дээр онцгойлон анхаарч ажилласан. Дарангуйлагч Үндсэн хууль нь төр засгаа ард түмнээс хамгаалах зорилготой байдаг бол Ардчилсан Үндсэн хууль нь хувь хүнийг төр засгаас хамгаалах зорилготой байдгаараа ялгаатай. Манай 1992 оны Үндсэн хууль төр засгаа ард түмнээс хамгаалсаар ирлээ. Тиймээс хувь хүнийг төр засгаас хамгаалах тогтолцоо бий болгохын чухлыг бид гүнзгий ухамсарлаж ажилласан. Ийнхүү Хүний Эрхийн Үндэсний Комиссыг Үндсэн хуулийн байгууллага болгож, эрх мэдлийг нь нэмэгдүүлж, хууль тогтоох болон хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд хүний эрхийг хамгаалж чаддаг хүчирхэг байгууллага болгож, Ерөнхийлөгчийг Хүний Эрхийн Дээд Зөвлөлийн тэргүүн болгож, Хянах Эрх Мэдэл гэсэн цоо шинэ Үндсэн хуулийн институцийг та бүхэндээ санал болгож байна.
  • Иргэд энэ төслийг шүүмжлэх эрхтэй. Шүүмжлэх ч ёстой. Засаж залруулах ч ёстой. Тэгж байж л шинэ Үндсэн хууль маань жинхэнэ ёсоор “нийгмийн гэрээ” болж чадах юм. Харин уншиж ч амжаагүй байж бүү харлуулаарай. 

 

 

 

 

 

 

                

 

 

 



6
angry
0
care
3
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 4 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 5 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 5 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 5 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 19 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 22 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 23 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30