МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД Л ЗАЛУУСЫГ ДЭМЖИНЭ ГЭДЭГТ БАГАХАНГАЙЧУУД ИТГЭЖ БАЙНА


Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилгүй залуусын тоо нэмэгдэж, улмаар ядуурал бий болж буйд сэтгэл нь зовниж явдаг тул Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс энэ чиглэлээр хэрэгжүүлэх ямар бодлого тусгасныг хайж, эрлээ олсон талаараа Багахангай дүүргийн нэгэн ахмад бидэнтэй хуучлав. Тэрбээр Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын дэвшүүлсэн "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөртэй танилцах зуур хонгилын үзүүрт гэрэл туссан гэлээ. Учир юу гэвэл, нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгч болоод хийх ажлынхаа төлөвлөгөөнд залуучуудаа дэмжих бодлого хэрэгжүүлэхээр багтаасан нь түүнд итгэл төрүүлсэн байна. Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөрөө иргэд, сонгогчиддоо танилцуулах ээлжит уулзалтаа Багахангай дүүрэгт зохион байгууулж байх үеэр бид ийн хөөрөлдөв.

Энэ дүүргийнхний хувьд ажлын байр тулгамдсан асуудлын нэн тэргүүнд багтдаг. Иймд тэд "Залуучууд-ажил эрхлэлт", "Залуучууд-орон байр" зэрэг залууст чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдэж, төв талбайдаа хуран цуглажээ. Багахангайчууд "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэхэд анхаарахаар тусгасныг "нүдээ олсон" бодлого хэмээн онцолж байлаа.

Нийслэлээс алс оршдог гурван дүүргийн нэг нь Багахангай. Гэсэн ч тэд угийн хөдөлмөрч, бүтээлч учир дүүргийнхээ бүтээн байгуулалтад илүү анхаарч, дагуул хот болохоор зорьж байгаа аж. Багахангайчуудыг энэхүү зорилтоо хэрэгжүүлэхэд Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдвол том дэм болно гэлээ. Мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, суурьшлын шинэ бүс, дагуул хот бий болгох, Хөшигийн хөндийг дагасан шинэ бүтээн байгуулалтыг дэмжихээр тусгасан нь багахангайчуудын хувьд Миеэгомбын Энхболдыг дэмжих нэгэн шалтгаан болж байна.

Багахангайчууд сонгууль болохоос долоо хоногийн өмнө аль хэдийнэ сонголтоо хийчихжээ. Тэдний их итгэлийг хүлээж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болох хүн бол Миеэгомбын Энхболд хэмээн санал бодлоо хуваалцаж байна. Багахангайчууд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байх ёстой талаар ийн ярьж байна.

Д.Алтанхуяг: Хэрэгжүүлж чадвал ард иргэдийн амьдрал өөрчлөгдөнө



-Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хэнд нь саналаа өгөхөө шийдээгүй л байна. Гэхдээ ямар ч байсан иргэний үүргээ биелүүлж, сонгуульд оролцоно. Санал авах өдөр болоогүй тул энэ хугацаанд мөрийн хөтөлбөртэй танилцаж, уулзалтад нь оролцож байгаад шийдвэрээ гаргана. Өнөөдөр нэр дэвшигч Миеэгомбын Энхболд хүрэлцэн ирж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Хэлж, ярьж байгааг нь сонсоход хэрэгжүүлж чадвал ард иргэдийн амьдралд өөрчлөлт орох юм байна гэж үзэж байна даа.

Д.Даваадулам: Ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж итгэж байгаа



-Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа. Ерөнхийлөгч болоод ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах болов уу гэж итгэж байна. Иргэдийн амьдралд ажлын байр тулгамдсан асуудал болоод байна. Өрх бүрт 1-2 хүн ажилгүй байна. Улс орны хөгжил бүтээн байгуулалтаар, ард иргэдийн амьдрал ажлын байр, цалин хөлсөөр тодорхойлогддог. Тиймээс энэ чиглэлд ажиллах нь юу юунаас илүү чухал.

С.Болормаа: Нэр дэвшигчдийг харьцуулж байгаад дэмжихээр шийдсэн



-Нэр дэвшигчдийн талаар хангалттай мэдээлэл авсан. Тэдний хэлж ярьж байгааг харьцуулж харлаа, мөрийн хөтөлбөрийг нь жишиж уншиж байгаад Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн. Энэ хүн Ерөнхийлөгч болбол мөрийн хөтөлбөрт тусгасан бодлого, зорилтуудаа хэрэгжүүлэх нь мэдээж. Үүн дээр нэмээд өрх толгойлсон хүмүүст чиглэсэн бодлого хэрэгжүүлж, энэ чиглэлд анхаарал хандуулаасай гэж хүсч байна.

Б.Ууганцэцэг: М.Энхболд өөрөө оюунлаг учир залуусыг дэмжинэ


-Миеэгомбын Энхболд өөрөө өндөр мэдлэг боловсролтой хүн учраас сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх чин хүсэлтэй залуусыг дэмжих болов уу гэдэг үүднээс энэ хүнийг Ерөнхийлөгч болоход хувь нэмэр оруулж саналаа өгнө. Бид энэ жил анх удаа Залуусын хөгжлийг дэмжих хуультай болсон. Үүнээс өмнө залуус төрийн бодлогын гадна явж ирсэн. Одоо бид хуультай болсон учир цаашид илүү их боломж нээгдэнэ гэж найдаж байна.

Б.Алтанхуяг: М.Энхболд л илүү байна



-Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа. Туршлагатай, боловсролтой, ноён нуруутай, төлөв төвшин гээд давуу тал ихтэй. Бусад хоёр нэр дэвшигчтэй харьцуулахад хэдэн хувь илүү. Мөрийн хөтөлбөрийг нь уншсан. Салбар бүрт чиглэсэн бодлого, зорилт дэвшүүлсэн байна билээ.

С.Ганхуяг: Иргэн бүрийг ажилтай болгох Ерөнхийлөгч хэрэгтэй



-Гурван нэр дэвшигчээс хэн нь ч Монгол Улсын Ерөнхийлөгч болсон бай ард түмэн рүүгээ хандсан бодлого хэрэгжүүлэх нь чухал. Нийгэмд ажилгүйдэл, ядуурал, архидалт их байна. Иймд хүн бүрийг ажилтай, өрх бүрийг орлоготой болгосноор ядууралгүй орон болж чадна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг байх хэрэгтэй. Ингэснээр улсын хөгжлийн гарц бий болно гэж боддог. Бас нэгэн анхаарах зүйл бол газрын нөөц баялаг. Үүнийг хэрхэн зарцуулах талаар мөрийн хөтөлбөртөө ямар бодлого тусгасан гэдгийг харж байж сонголт хийнэ.

П.Чулуун: Нам ярьж талцах биш зөв сонголт хийх хэрэгтэй



-М.Энхболдыг дэмжиж байна. Гурван нэр дэвшигчдийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай харуулж байна. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Тиймээс хэн худлаа ярьж, гүтгэж доромжилж байна, хэн нь хийж хэрэгжүүлэх бололцоо боломжтой вэ гэдгийг ялгаж салгаж байгаа. Нам ярьж талцах биш бодит байдалдаа тулгуурлаж зөв сонголт хийх хэрэгтэй. УИХ болон Засгийн газрыг Монгол Ардын Нам удирдаж барьж байхад өөр намын хүн Ерөнхийлөгч болбол, зөрчилдөөн үүсч болзошгүй.

Н.Батчулуун: Сэтгэл хөөрөлдөө автаж сонголт хийж болохгүй



-Миеэгомбын Энхболдыг дэмжиж уулзалтад нь оролцож сууна. Энэ хүний ажлын туршлага, мэдлэг боловсрол зэргийг ярих нь илүүц биз ээ. Ганцхан зүйлийг энд хэлье. Залуучууд та бүхэн сэтгэл хөөрөлдөө хэт автаж буруу сонголт хийх хэрэггүй шүү.

Д.Хишигжаргал: Хүүхдүүддээ М.Энхболдыг дэмжээрэй гэж захисан



-Өмнөговь аймгаас Багахангай дүүрэгт ирээд удаагүй байна. Эмнэлгээр явж байгаа учраас сонгуулийн санал өгөх өдөр нутагтаа очиж чадахгүй нь. Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа. Уг нь далайд дусал нэмэр гэдэг шиг ганц хүний санал ч дэмтэй болов уу. Тиймээс хүүхдүүддээ Миеэгомбын Энхболдыг дэмжээрэй гэж захисан.

Э.Отгонжаргал: Залуус бид дэмжээд л сууж байна



-Ахмадууд Монгол Ардын Намыг, залуус АН-ыг дэмждэг гэж ярьдаг юм билээ. Миний болон ойр тойрны залуус, найз нөхдийн минь хувьд тийм биш. Залуус Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа шүү. Дэмжих шалтгаан бий. Нэгдүгээрт, боловсролтой. Боловсролыг чухалчилж, багш нарыг дээдэлдэг хүн. Хоёрдугаарт, туршлагатай. Хаана ч, хэзээ ч төрийн ажлыг аваад явах чадалтай.

Ю.Сүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.86.85
2024/04/10
0
0
газарын наймаачин
Хариулах
Шинэ мэдээ
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 15 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 15 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 16 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 17 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 17 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 18 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 18 цагийн өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 20 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 20 цагийн өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 20 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана 21 цагийн өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ 22 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна Өчигдөр
Зүүн зүгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна Өчигдөр
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ Өчигдөр
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав Өчигдөр
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр