Шадар сайд С.Амарсайхан Ковидын төсвийн зарцуулалтыг олон нийтэд танилцуулж байна

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг УОК-оос танилцууллаа. Мөн үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр "Цар тахлын улмаас манай улсад 2136 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. Эдгээр иргэдийн ар гэрийнхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн хөл хорио тогтооход иргэд, олон нийт дэмжиж ажилласан. Мөн вакцинд идэвхтэй хамрагдсан учир хамтын хүчээр даван туулсан. 

Цар тахлаас хүн амын хамгаалах, эрсэдлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас үе шаттай арга хэмжээ авсан. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нийт 18 удаа хугацааг сунгасан. Харин бүх нийтийн бэлэн байдалд дөрвөн удаа шилжиж, гурван удаа хугацааг сунгасан. ААН, иргэдийн үйл ажиллагааг 79 хоног хязгаарласан. 

Төсвийн зарцуулалтын тайланг танилцуулья. Манай улс 2020-2022 он хүртэл нийт 11.201.7 их наяд төгрөгийг ковидын эсрэг зарцуулсан. Тодруулбал, 

  • 2020 онд- 4.402.1 их наяд
  • 2021 онд- 5.164.9 их наяд
  • 2022 онд- 1.634.7 их наяд төгрөг зарцуулсан байна.

Нийт эх үүсвэрийн 37.9 хувийн эдийн засгийн идэвхжүүлэхэд, 12.5 хувийг ажлын байрыг хамгаалахад, 13.2 хувийг иргэдийн эрүүл мэндийг, 36.4 хувийг иргэдийн орлогыг хамгаалахад тус тус зарцуулсан. Тухайлбал, иргэдийн орлогыг хамгаалах үүднээс хүүхдийн мөнгийг 100 мянга болгон нэмэгдүүлсэн бөгөөд үүнд 2.1 их наяд төгрөг зарцуулсан. Халамжийн асаргаанд 270, ноосны урамшуулалд 174.9, хүнсний талон 2.6 тэрбум төгрөг зарцуулсан. Харин НДШ, торгууль, алдангиас чөлөөлөхөд 878.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон торгууль, алдангиас чөлөөлөхөд 270, ХАОАТ, ХХОАТ-аас чөлөөлөхөд 209 тэрбум төгрөгийн зарцуулсан байна. 

Хэрэв хөл хорио тогтоож, иргэдээ вакцинд шуурхай хамруулаагүй бол хамгийн багадаа 2.3 сая хүн халдвар авч, 20-40 мянган хүн нас барах байсан. Хувийн хэвшлийн 240 мянган ажлын байрыг хадгалж, 72 мянган ажлын байр шинээр бий болсон. 2021-2022 онд улсын төсвийн болон ЭМДС-гийн эрсдэлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүчил төрөгчийн 26 жижиг үйлдвэрийг ашиглалтад оруулсан. PCR шинжилгээний 30 лабораторитой болсон. Ийнхүү эрүүл мэндийн салбар илүү чадавхтай болсон" гэсэн юм. 


2
angry
0
care
2
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18