Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна. 2023-2024 хичээлийн жилийн бүртгэл нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал https://tbbs.turkiyeburslari.gov.tr/ цахим хуудсаар явагдана гэж  Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.

Тэтгэлэгт хамрагдахдаа:

  • Дээрх цахим хуудас руу нэвтэрч өөрийн бүртгэлийг үүсгэн шаардлагатай мэдээлэл болон бичиг баримтыг зохих журмын дагуу хавсаргана
  • Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилогч Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлагад орно. Ярилцлагын үеэр Турк болон Англи хэлний мэдлэг шаардахгүй.

Нийт тэтгэлэг горилогчдод тавигдах шаардлага:

  • Турк Улсын иргэншилгүй байх
  • Турк Улсын аль нэг их, дээд сургуульд бүртгэлгүй, сурдаггүй байх

Бакалавр:

  • 21 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч оноо 70 хувиас доошгүй байх

Магистр:

  • 30 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч оноо 75 хувиас доошгүй байх

Доктор:

  • 35 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч оноо 75 хувиас доошгүй байх

Тэтгэлэгт багтах зүйлс:

  • Онгоцны тийз
  • Нэг жилийн хэлний бэлтгэлийн төлбөр
  • Их, дээд сургуулийн сургалтын төлбөр
  • Сар бүрийн мөнгөн тэтгэлэг (Бакалавр - 1,000 лир, Магистр - 1,400 лир, Доктор - 1,800 лир)
  • Эрүүл мэндийн даатгал
  • Дотуур байрны төлбөр /Дотуур байранд амьдрахгүй, байр түрээслэх сонирхолтой магистр, докторын оюутнуудад сар бүр 750 лир/

0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18