Л.Гантөмөр 152 хүний саналаар Ардчилсан намын даргаар сонгогдлоо

Ц.Цэрэнбадам
2023/01/19

АН-ын даргыг сонгох санал хураалтын тоолж дууслаа. Саналыг тоолоход АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр 152, С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авчээ. Тиймээс АН-ын шинэ даргаар Л.Гантөмөр сонгогдоод байна. Ардчилсан намын шинэ дарга 2024 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан оролцох өндөр хариуцлагыг хүлээж байгаа юм.  



Лувсаннямын Гантөмөр нь  Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан.

Боловсрол: 

  • 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
  • 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн

Эрхэлж байсан ажил, албан тушаал: 

  • 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
  • 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
  • 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
  • 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
  • 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

Сонгуульт ажил: 

2010 онд Улаан загалмайн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч 2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны хүндэт ерөнхийлөгч 2005 оноос Жижиг дунд үйлдвэрийн хөгжил нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 



1
angry
0
care
0
haha
7
liked
3
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 35 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18