Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих хүсэлтийг хэлэлцэж байна. Шүүх хурал 16.00 цагт эхэлсэн юм. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагуудтай хамтран төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр өчигдөр баривчлан саатуулсан юм. Түүнийг хорих 461-р ангид хорьсон бөгөөд хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна