Өнөөдөр Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар намын шинэ даргыг сонгохоор товлоод буй. Намын даргад өрсөлдөх С.Баярцогт, С.Одонтуяа, Л.Гантөмөр, З.Нарантуяа нар өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан билээ.
Тэгвэл дөнгөж сая Ардчилсан намын даргад нэр дэвшигч С.Одонтуяа нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр, “З.Нарантуяа, С.Баярцогт, Л.Гантөмөр нартаа, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Хоёр эмэгтэй нэр дэвшиж З.Нарантуяа гишүүний саналыг хуваахыг хүсэхгүй байна. Бид нэгнээ дэмжих ёстой” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна