ГЕГ-ын ажилтантай холбоотой хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ц.Цэрэнбадам
2023/01/16

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 772 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна хэмээн тус газраас. мэдээллээ.

Шүүхэд шилжүүлэх саналтай хэргүүдийг дурдвал:

  1. “М” нь нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн;
  2. “Э” нь Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, бусад этгээдүүд бусдад хахууль өгсөн, авсан;
  3. “А” нь Булган аймгийн Бугат сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан;
  4. “Л” нь Булган аймагт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон;
  5. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль авсан;
  6. “А” нь “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, мөнгө угаасан;
  7. Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “О” нь бусдаас хахууль авч, бусдад хууль бус давуу байдал бий болгосон;
  8. Нийтийн албан тушаалтан “Г” нь ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан;
  9. Дундговь аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлэх тендерт шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг шалгаруулсан;
  10. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох албан тушаалтан “Э”, “У”, “Э”, “Ү” нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 559.1 сая төгрөгийн өр төлбөртэй аж ахуйн нэгжид давуу байдал үзүүлж тооцоо нийлсэн актыг хуурамчаар үйлдэж зээлийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн төсөвт их хохирол учруулсан;
  11. Экологийн цагдаагийн албаны албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон;
  12. Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан “О” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх 12 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ. 


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18