ШАДАР САЙД ДОӨБ-ААС ДЭМЖЛЭГ ХҮСЭВ

Admin
Өчигдөр

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй өнөөдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирлын орлогч Минелик Алему Гетанхун албан уулзалт хийв. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх "Монгол Улс инновацийг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөхүүлэн дэмжих зорилгоор оюуны өмчийн тэнцвэртэй хийгээд үр ашигтай олон улсын тогтолцоог анхааралтай ажиглан, судалдаг. Таны энэ удаагийн айлчлал оюуны өмчийн хамгаалалтын олон улсын тогтолцоог хөгжүүлэх, ДОӨБ-Монгол Улсын үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд тань талархал илэрхийлье" гэж тодотгосон юм.

ДОӨБ-ын захирлын орлогч Минелик Алему Гетанхун хэлэхдээ "Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байна. Монгол Улсын Шадар сайд эрхэм ноён У.Хүрэлсүх та биднийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэхийн ялдамд, ДОӨБ-ын захирлын мэндчилгээг уламжилж байгааг минь хүлээн авна уу. Монгол Улсад оюуны өмчийг хамгаалах, хадгалах, хөгжүүлэхэд таны оруулсан хувь нэмэр, барьж ажиллаж байсан бодлого, чиглэлийг манай ДОӨБ-аас өндрөөр үнэлдэг" гэлээ.

Өмнө нь 2015 онд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Оюуны өмчийн байгууллага харьяалагддаг байхад У.Хүрэлсүх сайдын урилгаар манай улсад ДОӨБ-ын ерөнхий захирал Фрэнсис Гарри хүрэлцэн ирж байсан билээ. Тухайн үед айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд өнөөдрийг хүртэл амжилттайгаар бодит байдлаар ажил болон хэрэгжиж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв. Энэ удаагийн уулзалтаар ОӨБ-ын хүний нөөцийг чадавхжуулах сургалт,эрх зүйн орчныг бэхжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа. Түүнчлэн уулзалтын төгсгөлд Шадар сайд Монголын ард түмний уламжлалт мэдлэг, ардын өв соёлыг хамгаалахад ДОӨБ-аас холбогдох дэмжлэг үзүүлэхийг хүсэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18