АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан болон Ж.Мөнхбат нараас мэдүүлэг авчээ

Ц.Цэрэнбадам
2023/01/12

Нүүрсний хулгайн хэргээр УИХ-ын долоон гишүүнийг АТГ-аас шалгаж байгаа билээ. Үүн дээр нэг сайд, нэг гишүүн нэмэгджээ. АТГ-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дуудан нүүрсний хэрэгт холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авсан байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хоригдоод буй "Эрдэнэс Монгол"-ын Б.Ганхуягтай холбоотойгоор ийнхүү гэрчийн мэдүүлэг авсан аж.  Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуягийг уг албан тушаалд томилуулсан гэх нь бий. 

УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбат өмнө нь хэвлэл өгсөн ярилцлагадаа, нүүрстэй холбоотой асуудлаар хууль зөрчсөн бол шалгуулахад бэлэн байгаа. Туслахыг минь дуудаж, тодруулга авсан юм билээ. Би нэг л зүйлийг ам бардам хэлье. Нүүрсний хулгайтай холбоотой нэг ч асуудал байхгүй. Нүүрсний асуудлаар шалгуулахад ам бардам хэлнэ гэж байсан юм.Түүнийг  "Эрдэнэс тавантолгой" компанийн захирал асан Д.Ариунболдтой холбоотой, томилуулж байсан гэдэг.  Тэд биенээ албан тушаалд хүргэсэн дарга, цэрэг хоёр гэж хэлж болно. 2016-2018 оны хооронд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд нь нүүрсний асуудлаар шалгагдаад удаж буй. Хуулийн байгууллагынхан "Тавантолгой"-н ордоос алдагдсан нүүрсний хэрэгтэй холбож тайлбарладаг. 


1
angry
0
care
3
haha
8
liked
4
love
6
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18