Б.Энхбаяр: Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны даргын ажлаа өгөхгүй

Ц.Цэрэнбадам
2023/01/12

УИХ-ын чуулганы хуралдаанаар Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 

 Санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат Б.Энхбаяр гишүүнийг Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хорооны даргын хувиар энэ ажлаас дуусгах боломжтой эсэхийг тодруулсан.

 Б.Энхбаяр гишүүн түүний асуултад хариулахдаа "Ирэх нэг дэх өдрөөс Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй нээлттэй сонсгол эхэлж хянан шалгах түр хорооны ажлын үр дүнгүүд гарч эхэлнэ. Хяналт шалгалтын түр хорооны даргын ажлаа дуусгана гэсэн бодолтой байгаа. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг. Айхгүй байгаа. Энэ түр хороо хуулийнхаа дагуу сонсголуудаа зохион байгуулж, энэ оны дөрөвдүгээр сард УИХ-д тайлангаа тавиад татан буугдана. Байнгын хорооны дарга болсон учраас түр хорооны даргаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн шалтгааныг олж харахгүй байгаа. Түр хорооны даргаасаа чөлөөлөгдөхдөө тулбал Байнгын хорооны дарга болох албагүй" гэсэн юм.


1
angry
0
care
1
haha
6
liked
4
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18