“Цаа, цасны баяр”-ыг ирэх сарын 27, 28-ны өдрүүдэд болно

Ц.Цэрэнбадам
2023/01/12

Хөвсгөл аймаг 2023 оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дархад, цаатны  өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр”-ыг ирэх сарын 27, 28-ны өдрүүдэд  Цагааннуур суманд зохион байгуулахаар болсон байна. Уг баяр өмнө нь 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд болж байсан юм.

Энэ үеэр цаст тайгад дархад, цаатан иргэд хэрхэн зохицон амьдарч байгаа болон цас цаатай холбоотой өвлийн спортын арга хэмжээнүүд, цааны уралдаан, дархадын уламжлалт “Хааг цана”-ын уралдаан болох юм. Мөн дархад, цаатны олон зууны туршид нүүдэллэн, ан гөрөө хийх үед хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ёс заншлууд, хоол ундааны соёлыг дэлгэн үзүүлдгээрээ онцлог юм.


1
angry
1
care
0
haha
10
liked
1
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18