Сургуулийн орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг шинээр боловсруулж эхэлжээ

Ц.Цэрэнбадам
2023/01/12

Сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг шинээр боловсруулж байгааг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас мэдээллээ.

1978 оноос хойш өнөөдрийг хүртэл боловсролын салбарт 156 стандартыг батлан хэрэгжүүлж байна. Үүний дийлэнх нь сургалтын хөтөлбөр, сурах бичигтэй холбоотой. Одоогоор боловсролын салбарт мөрдөгдөж буй стандартаас 23-ыг нь хүчингүй болгох шаардлагатай байгаа аж.

Боловсролын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд тус хуульд стандартын шинэчлэл хийх зохицуулалтуудыг тусгасан байна. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэн баталж, үүний дараа стандартуудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх юм. Тэр дундаа сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл үйлчилгээ, тэгш хамруулан сургах орчин нөхцөлтэй холбоотой стандартыг шинээр боловсруулах, батлуулах, мөрдүүлэх нь нэн тэргүүний зорилт болсныг БШУЯ-наас онцлов. 

Монгол Улсын хэмжээнд 6,500 гаруй стандарт байгаа ч мөрдөлт 20 орчим хувьтай байдаг. Тиймээс стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор стандарттай холбоотой төрөөс баримтлах бодлого, стандарт ба хөгжил үндэсний хөтөлбөр боловсруулах, стандартын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг шадар сайд С.Амарсайхан тус яаманд өчигдөр ажиллах үеэрээ хэлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18