“Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон авлига, мөнгө угаалт явагдаж асар их хэмжээний мөнгө хэсэг бүлэг хүмүүсийн дунд эргэлдээд байдаг. Гэтэл иргэдэд очих ёстой 1072 хувьцааны ногдол ашгийг сүүлийн хоёр жил өгөөгүй. Үүсээд байгаа нөхцөл байдалд иргэд маш их бухимдаж байна. Хувьцааны ногдол ашгийг иргэддээ өгч чадахгүй байгаа нь дэндүү арчаагүйн шинж. Тиймээс өнгөрсөн 2021, 2022 оны “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох ёстой. Иргэддээ очих ногдол ашгийг хүртээхгүй байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл мөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна