19 төрлийн эмийг 1$ -оор худалдан авч, иргэдэд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөн олгож байна

М.Төгөлдөр
2023/01/09

Эрүүл мэндийн яамнаас 2022 онд хийж хэрэгжүүлсэн "ОНЦЛОХ 10" ажлыг цувралаар танилцуулж байна. 2022 онд эхлүүлсэн нэг чухал ажил бол "Новартис аксесс" хөтөлбөрийг эхлүүлж, нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж олгож эхэлсэн юм. 

Монгол Улсын Засгийн газар,  Швейцар улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд  "Новартис аксесс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил 2019 онд эхэлсэн бөгөөд 2022 оны хоёрдугаар сард Эрүүл мэндийн сайд С.Энхболдын А/120 дугаар тушаалаар 24 нэрийн эмийн импортын лицензийг олгосон. 

Тэгвэл өнгөрсөн 10 дугаар сард Монгол улсын Хүний эмийн зөвлөл хуралдаж, энэхүү шийдвэрийг гаргасан. 

Швейцар улсад төвтэй, "Новартис" компаниас хөгжиж байгаа улс орнуудад хэрэгжүүлж хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих , олон эмчлүүлэгчид хүрч үйлчлэх боломжийг бий болгох, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж халдварт болон халдварт бус өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, Бага болон дунд орлоготой улсуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр тодорхой байр суурьтай хамтран ажиллах зорилготой бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улс жилд дунджаар ЭМДС-ын ес гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломж гарч байна.

Novartis access хөтөлбөрийн хүрээнд: 

  • Зүрх судасны системд нөлөөлөх дараах 6 нэр төрлийн тунгийн ялгаатай 12 эм
  • Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэдийн өдөр бүр хэрэглэдэг 3 нэр төрлийн тунгийн ялгаатай 6 эм
  • Хавдрын эсрэг дааврын гурван төрлийн бэлдмэлүүд 
  • Гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг бэлдмэл
  • Системийн үйлдэлтэй нянгийн  эсрэг бэлдмэл
  • Шээсний замын өвчлөлд хэрэглэх бэлдмэлүүд орж байгаа бөгөөд  5 жилийн хугацаанд Монгол улс үйлдвэрлэгчийн үнэ болох 1$-оор худалдан авч улс орон даяар ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллаж буй Улаанбаатар хот болон 21 аймаг дах 191 салбар эмийн сангаар улс орон даяар түгээж эхэлсэн.

4
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр