Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх “Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

М.Төгөлдөр
2023/01/04

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэж байх ёстойг цар тахал бидэнд харуулсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх Харвардын Их Сургуулийн “Эрүүл Мэндийн Салбар дахь Манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалтыг эхлүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд таван жилийн туршид Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 манлайлагчдыг бэлтгэх болно. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. 
Үүнд:
- Стратегийн удирдлага;
- Эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт;
- Санхүүгийн удирдлага болон тооцоолол;
- Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага;
- Эмнэлгийн мэдээлэл технологи;
- Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал;
- Төсөл бичих (project proposal)

Дээрх хөтөлбөр нь 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр эхлэн нэг жилийн хугацаанд цахим хэлбэрээр явагдах ба сургалтын хугацаанд суралцагч гурван удаагийн семинарт биечлэн оролцоно.
Семинар 1: 2023 оны 2-р сарын 27-оос 3-р сарын 2-ны өдрүүдэд Малайз Улсын Селангор хотод
Семинар 2: 2023 оны 9-р сарын 11-14-ний өдрүүдэд Малайз Улсын Селангор хотод
Семинар 3: 2024 оны 2-р сарын 26-29-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Бостон хотод

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас болон бусад байгууллагаас  нэмэлтээр эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр болон манлайллын чиглэлээр  хичээлүүд заагдана.
Хөтөлбөрт тавигдах шаардлага:
- 45-аас доош насны
- Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй байх
- Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал: Бүх материалыг англи хэл дээр бүрдүүлэх
- CV
- Анкет
- Диплом
- Эссэ /Хөтөлбөрт хамрагдах хүсэлт бүхий 250-500 үгтэй эссэ /
- Одоогийн болон урьдах аль нэг удирдлагын тодорхойлон дэмжсэн захидал (reference letter)

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана.
Нэгдүгээр үе шат: 2023 оны 01 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд бүртгэл явагдана. /шаардлага хангасан хүмүүс бүрдүүлэх материалын албажуулан pdf-ын нэг файл болгон өөрийн овог нэрээр хадгалан [email protected] имэйл хаягт ирүүлнэ үү. (Холбоо барих: 51263684)
Хоёрдугаар үе шат: Нэгдүгээр үе шатад тэнцсэн оролцогчдтой англи хэл дээр ярилцлага хийх болно. Ярилцлага хийх өдрийг бүртгэл дээрх цахим хаягаар мэдэгдэх болно.
 
Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 оролцогчдод сургалтын төлбөр (15,900 ам.доллар) тэтгэлэг олгоно.
Харвардын их сургуультай шууд холбогдохгүй, ЭМЯ-аар дамжуулж бүртгүүлэх  болохыг анхаарна уу.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:
https://postgraduateeducation.hms.harvard.edu/certificate-programs/leadership-medicine-southeast-asia 
Анкетийг дараах холбоосоор татаж авна уу.
https://drive.google.com/drive/u/0/folders/1ovhVDLFBDdZAgk0r-4JSuN_0BbUgvfc4


0
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18