С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар эв нэгдлийн ажлын хэсэг байгуулжээ

Ц.Цэрэнбадам
2022/12/26

УИХ дахь Ардчилсан бүлэг өнөөдрийн хуралдаанаа өргөтгөсөн байдлаар хийсэн байна. Энэ талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын Эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулах шийдэлд хүрсэн. Өнөөдөр энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг 39 хүний бүрэлдэхүүнтэй, зөвлөх багтай. Ажлын хэсгийн даргаар Ж.Батсуурь гишүүн ажиллаж байгаа. Ажлын хэсэг шахуу даалгавартай ажиллана" гэлээ. 

 Дараа нь АН-ын Эв нэгдлийг хангах ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь " 2020 оны сонгуульд АН амжилт багатай оролцсон. Сонгуулийн дараа АН-ыг шинэчлэх үйл явц үргэлжлэх үед ковид гэдэг өвчин гарч, орон даяар цахим хурал уулзалт болж хугацаа алдсан. АН-ын цахим, цаасан сонгууль болсон. Энэ бүх үйл явдлыг Улсын дээд шүүх дээр бүртгүүлэх ёстой. Өнөөдөр АН-ын долоон удаагийн хүсэлт Улсын ДЭЭД ШҮҮХЭЭС буцсан байна. Иймээс бид бодит нөхцөл байдалтай эвлэрэх ёстой. Дараагийн сонгууль хүртэл 1,5 жил, өөр улс төрийн нөхцөл байдлыг үгүйсгэх аргагүй. Энэ ондоо багтааж АН ээдрээтэй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа бүх асуудлаа шийдвэрлэнэ. 200 гаруй мянган гишүүдийн эрх ашигт нийцсэн дүрэм журмуудаа боловсруулж, намын удирдлагууддаа уламжилна. Энэ ажлын хэсэгт С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар оролцож байгаа" гэлээ. 

 УИХ-ын гишүүн асан С.Баярцогт: Би намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн 39 гишүүний нэг. Намын эв нэгдлийг хангах, удирдлагыг бүртгүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Манай нам Монгол Улсад ардчилал шинэчлэлийг авчирсан, 200 гаруй гишүүнтэй том нам. Манайд намыг аваад явах маш олон лидер залуус байгаа. Тиймээс манай намын удирдлагын асуудал бүрэн нээлттэй байгаа" гэсэн байр суурийг илэрхийлэв.


15
angry
2
care
6
haha
2
liked
3
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18