Монгол, Лаосын батлан хамгаалахын салбарын харилцааны түүхийн шинэ хуудас нээгдэв

Ц.Цэрэнбадам
2022/12/26

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалахын сайд генерал Фам Ван Сиангийн урилгаар 2022 оны 12 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чиньд бараалхаж, Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Сиангтай албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
БНСВУ-ын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаар хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, цаашдын харилцааны цар хүрээг өргөжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэж буйгаа талууд онцолжээ. БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чинь хэлсэн үгэндээ, Вьетнамын Засгийн газрын зүгээс Монгол Улстай хөгжүүлэх батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллана гэдгийг онцлон тэмдэглээд, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа бол хоёр улсын дипломат харилцааны тулгуур болох ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Ерөнхий сайд Фам Минь Чиньд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндийг уламжлан, бид бүс нутагтаа геостратегийн чухал байрлалд, ашиг сонирхол төстэй, хүн ард маань олон жилийн найрсаг харилцаатай, ирэх 2024 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэнэ, БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаа нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогод туйлын чухал чиглэл тул урьдын уламжлалт, найрсаг, нөхөрсөг харилцаагаа өргөжүүлэхийг бид эрмэлздэг, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд ахиулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Сиангтай уулзах үеэр тэрбээр түүний урилгыг хүлээн авч Вьетнам оронд албан ёсны айлчлал хийж буйд талархлаа илэрхийлж, цаашид талууд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцох, харилцан айлчлал зохион байгуулах, цэргийн сургалтыг нэмэгдүүлэх, зэвсэглэл, техникийн шинэчлэл, батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн эмнэлэг, спорт, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариу хэлсэн үгэндээ эрхэм сайдтай 2022 онд хоёр дахиа нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна, бид газар хол ч сэтгэл ойрхон эртний түншүүд, өнөөгийн олон улсын харилцааны талбарт ч бие биенээ байнга дэмжиж ирсэн, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа сэргэж, өргөжиж буйд баяртай байдаг, Вьетнам орон анх удаагаа батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэн өөрийн орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэе гээд хоёр орны цэргийн алба хаагчид Өмнөд Суданд хамтран НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, цаашид туршлага, сургамжаа хуваалцах, шинээр цэргийн эмнэлэг, спорт, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, найрамдлын айлчлал солилцох, батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг нотлов.
Айлчлалын үеэр БНСВУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан Батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Уг үзэсгэлэн нь Вьетнамын батлан хамгаалах салбарын гадаад харилцааг тэлэх, дотооддоо үйлдвэрлэсэн технологи, үйлдвэрлэлийн хүчин чадлыг олон улсад танилцуулах зорилготой зохион байгуулагдлаа. Мөн дэлхийн 30 гаруй орны, 170 гаруй батлан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчид оролцож, 500 гаруй зочин төлөөлөгч үзэж сонирхжээ.
Үзэсгэлэнг БНСВУ-ын Ерөнхий сайд Фан Минь Чинь нээж хэлсэн үгэндээ, “Аюулгүй байдлын орчин нөхцөл хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед Вьетнам Улс бусдаас хараат бус байж, зэвсэглэл техникээ сайжруулж, олон улсад өрсөлдөхүйц чанартайгаар үйлдвэрлэж эхэллээ. Вьетнам Улс даавуу үйлдвэрлэлээс орчин үеийн өндөр технологи бүхий зэвсэглэл, техник үйлдвэрлэгч орон болон хөгжиж, өөрчлөгдөж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд тус улсын удирдагч Хо Ши Мин-ий бунханд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Цэргийн түүхийн музей, Ханой хотын түүхийн дурсгалт газруудаар зочлов. Мөн БНСВУ-д суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай уулзаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, амжилттай суралцаж буйд баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа цэргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал айлчлал боллоо.



0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 9 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 11 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 16 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 16 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 17 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр