Халтиргаа гулгааны асуудлыг даваа гараг гэхэд шийдсэн байх үүрэг өглөө

О.Шүрэнцэцэг
2022/12/25

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, иргэд, олон нийтээс хүсэлт, гомдол ирж буй. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдтой уулзлаа. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөс арилгах ажлын явц, үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд болон зургаан дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг нар үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авсаар байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх чиглэлд 18 байгууллага, аж ахуйн нэгж ажиллаж байна. Одоогоор 1443 тонн давс, 887 тонн бодисын нөөцтэй” хэмээлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Манай байгууллагын хувьд хариуцан ажилладаг гол магистрал замууд, нийтийн эзэмшлийн талбайд цас, мөс цэвэрлэх ажлаа үргэлжлүүлсээр байна. Одоогоор бодисын 548.5 тонн, давсны 100 тонн нөөцтэй” гэж мэдээлэл өгөв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллахдаа холбогдох байгууллагууд, дүүргийн удирдлагууд хоорондоо уялдаа холбоо сул, зохион байгуулалтын хувьд алдаа гаргасныг Хотын дарга онцлоод, амралтын өдрүүдээр шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдлыг даваа гараг гэхэд хэвийн болгохыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Тэрбээр мөн “Иргэдээс ирж буй санал, шүүмжлэл бодитой, нөхцөл байдал хэцүү байна. Та бүхний өгч буй мэдээлэл бодит байдлаас зөрж байна. Өнөөдрөөс эхлээд шаардлагатай бүх арга хэмжээг ав. Аж ахуйн нэгж, хувийн хэвшилтэй хамтарч ажилла. Зөвхөн хотын төв замууд биш, алслагдсан дүүрэг, гэр хороололд ч даруй арга хэмжээ авах ёстой. Ажил үүргийг хуваарилаад, маш тодорхой, шуурхай, хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэлээ.


1
angry
0
care
4
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 12 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 13 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 14 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 14 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 15 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21