Улсын хоёрдугаар төв эмнэлэг 2022 оны үйл ажиллагааны ТАЙЛАНГИЙН ХУРЛАА хийж, шилдгүүдээ тодрууллаа

М.Төгөлдөр
2022/12/24

Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/ 2022 оны эмнэлгийн нэгдсэн тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа. 

Хурлыг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган үг хэлж, 2022 онд бид бүхэн баг хамт олноороо нэгдэж ажилласны хүчинд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт, Магадлан итгэмжлэлийн баталгаажилтаа амжилттай 5 жилээр сунгасан гэдгээ онцлон, бүх ажилчдадаа талархаснаа илэрхийллээ.

Arslan.mn

Үргэлжлүүлэн УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган "УХТЭ-ийн үйл ажиллагааны тайлан" танилцуулж,  УХТЭ-ийн мэс заслын эмч Б.Онон "Гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон KOFIH төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг", ЭМТҮЧАБ-ын албаны дарга З.Аръяасүрэн "УХТЭ-ийн 2022 оны "Чанарын жилд" хийсэн ажлын тайланг тус тус танилцууллаа.

Мөн Тайлангийн хурлын  төгсгөлд шилдэг ажилтан, шилдэг эмч, шилдэг тасаг болон Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух бичиг зэргээр шагнагдсан эмч, сувилагч, инженер, техникч, үйлчилгээний ажилтнуудын шагналыг  эмнэлгийн удирдлагууд гардуулан өглөө.

Arslan.mn

Хурлын үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ " 2022 онд УХТЭ-ийН хамт олон  шинээр олон төрлийн оношилгоо эмчилгээний технологиудыг нэвтрүүлсэн амжилтаас гадна БНСУ-ын олон улсад хэрэгжүүлдэг KOFIH төслийн 2 дугаар шатны төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр амбулаторийн тусламж үйлчилгээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж,  2022 онд амбулаторийн тусламж үйлчилгээг сайжруулах, өргөтгөх Ажлын хэсэг байгуулж, нэмэлтээр кабинет нэмэх, уртасгасан цагаар ажиллуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажилласан.  2022 оны байдлаар нийт 155 мянга хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

2022 оны байдлаар хэвтэн эмчлүүлэх үйл ажиллагаа сайжирч нэмэгдсэн үр дүн гарсан. Ор ашиглалтын фонд сайн, хүндрэл багатай байна.  Сүүлийн 10 жилийн хугацаанд 18 мянга гаруй хүн  нээлттэй мэс засал,  14 мянга гаруй хүнд дурангийн мэс засал хийгдсэн.  Энэ тоо нь лавлагаа шатлалын эмнэлгийн хувьд өндөр тоонд орно.  УХТЭ-т дурангийн мэс заслаар чадвартай баг хамт олон бүрдсэн.

Хүний нөөцийн хөгжлийг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх  чиглэлээр онцгой анхааран ажилладаг.  

Тухайлбал,2022 онд зөвлөх эмч 2, тэргүүлэх эмч 6, зөвлөх сувилагч 2, тэргүүлэх сувилагч 5, ахлах эмч 2, хоёр ахлах сувилагч зэргээ тус тус амжилттай хамгаалсан. Мөн гадаадын 5 улсад 36 эмнэлгийн эмч мэргэжилтэн мэргэжил дээшлүүлэн сургалтад хамрагдсан.

Ажилчдын нийгмийн хамгааллын хүрээнд УХТЭ нь 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнгээс бий болсон нэмэлт орлогоос нийт ажилчдадаа цалин, урамшуулал цаг хугацаанд олгож, нийт ажилчдын цалинг 25 хүртэлх хувиар нэмэгдүүлж, нийт ажилчдадаа 13 дахь сарын цалинг олголоо" гэдгийг онцлов. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 6 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 6 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 9 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 23 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр