Л.Наранбаатар: Сахал Д.Эрдэнэбилэгийн Хөгжлийн банкны өрийг “Цемент шохой” үйлдвэр төлөх ёсгүй

Ц.Цэрэнбадам
2022/12/22

Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өнөөдөр /2022.12.22/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төөрөгдүүлсэн Хөтөл ХХК гэдэг компани 2015 онд Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларыг Хөтөл цемент шохой төрийн өмчит үйлдвэрт хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг. Энэ мөнгийг манайхаас нэхэмжилж, өнөөдөр шүүх хурал болно.  

Үнэн хэрэгтээ Хөтөл ХХК, Хөтөл цемент шохой ТӨХК тусдаа компани. Хөтөл ХХК бол Безмент гэдэг сахал Д.Эрдэнэбилэгийн компани. Хөгжлийн банкны 61 сая ам.долларын зээл өнөөдрийн байдлаар 340 орчим тэрбум төгрөг болж байна. Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой өрийг төрийн өмчит компаниас нэхэж байна. Д.Эрдэнэбилэгийн тавьсан өрийг Цемент шохойн үйлдвэр төлөхгүй.

 Хөгжлийн банкнаас авсан зээлээ манай үйлдвэрт зарцуулаагүй. Цемент шохойн үйлдвэрээр дамжуулж, цааш нь өөр зүйлд зарцуулсан байх магадлалтай байна. Хөгжлийн банкны зээл дээр манай орлогыг нэмээд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад зарцуулсан гэж би харж байгаа.

 Хөтөл цемент шохой ТӨХК Хөгжлийн банкинд ямар ч өр байхгүй. Харин ч сахал Д.Эрдэнэбилэгийн төөрөгдүүлсэн Хөтөл ХХК-иараа 375 тэрбум төгрөгийн хохирлыг Цемент шохой ТӨХК-д учруулсан.  

 Д.Эрдэнэбилэг гэдэг хүн 375 тэрбум төгрөгөөр

 88 тэрбум нь цементийн авлага: Цементийг өнгөлөлттэй үнээр борлуулж алдагдалд оруулсан.

70 тэрбумыг ХХБ-аас авч Цемент шохойн үйлдвэрээр түрийвч шиг дамжуулан Хөтөл ХХК руу оруулж гаргасан мөнгө угаасан.

45 тэрбум нь цэвэр ашгийг бууруулсан хохирол

27 тэрбум нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлөөгүй хохирол

69 тэрбум нь гадаад валютын ханшийн алдагдал

44 тэрбум нь ХХБ-ны зээлийн хүү

27 тэрбум нь борлуулалтын орлогыг Хөтөл ХХК руу шилжүүлсэн

4 тэрбум нь орон сууц барьж, тансагласан.

 Энэ бүхний нотлох баримтыг бүрдүүлж, АТГ өгч шалгуулж байна. Бид цементийн хулгайчаа олсон, хохирлоо тодорхойлоод нэхэмжилж байна. Үр дүнд хүрэхэд ойрхон байна” гэж мэдээллээ.




0
angry
0
care
4
haha
5
liked
0
love
1
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18